ЭРДЭНЭТ | Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх саналд гарын үсэг зурсаар байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

Эрдэнэтийн 4000 гаруй сонгогч Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх саналд гарын үсэг зураад байна.

Орхон аймгийн сонгогчид УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт гишүүний бүрэн эрхээс түтгэлзэн, өөрийн саналаар АТГ-т шалгуулах, мөн түүнийг УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэхийн тулд сонгогчдын гарын үсгийг цуглуулах ажлыг өнөөдөр /2022.04.11/ өглөө 10:00 цагаас эхлэн А.Амарын талбай дээр эхлүүлээд байгаа. Орой 18:30 цагийн үед 4000 гаруй сонгогчийн гарын үсэг цугларчээ. Ажил тарж байгаа цаг таарсан учраас хүмүүсийн идэвх нэмэгдэж байгаа аж.

Н.Алтанхуяг нь 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа "Хөгжлийн банк"-наас гарсан 1.8 их наядын зээлийг үр дүнгүй тарааж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн баримтууд тус банкийг тойрон өрнөж байгаа үйл явдлаас ил тод болж эхэлсэн. Олон нийтийн дунд “сахал” Эрдэнэбилэг нэрээр танигдсан "Худалдаа хөгжлийн банк"-ны эзэн болон "Хөгжлийн банк"-ны найдваргүй зээл, "Хөтөл Цемент" ХК, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийнхний авсан зээлд Н.Алтанхуяг нь хамааралтай болох баримтууд гарч ирсэн. Тиймээс Орхон-Уул аймгийн иргэд түүнийг УИХ-аас эргүүлэн татах хөдөлгөөн өрнүүлэхэд хүргээд байна.

Сонгогчид АН-ын даргаар ажиллаж байсан ч намаасаа хөөгдөн, 2020 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос нэр дэвшин гишүүнээр сонгогдсон Н.Алтанхуягийг Орхон-Уул аймгийн 19 мянга гаруй иргэнийг нь хууран мэхэлж, УИХ-д сонгогдсон хэмээн үзэж байгаагаа ярьж байна.

Эрх мэдэлтнүүдийн авсан зээлийг энгийн иргэд төлөх ёсгүй, өрөө төл, өөрөө АТГ-д очиж шалгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа иргэдийн шаардлага Эрдэнэт хотын төв А.Амарын талбайд 3 өдөр үргэлжлэх юм байна. Тэд цуглуулсан гарын үсэг бүхий албан бичгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын Ёс зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн сайд, АТГ, УЕП зэрэг газруудад албан бичгээр хүргүүлж, хариугаа нэхэх гэнэ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(172.58.23.35) 2022 оны 04 сарын 12

Ih hurald megch gesen shudarga uls ornoo gesen hyn bailgaad uguuchee.altanhuyag shig hymyyseer l ih hural byrdeh estoi shyydee.henii togloom bolood bainaaa

0  |  1
Цуст Алуурчин элбэгд(31.164.60.105) 2022 оны 04 сарын 11

Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж боолчуудынхаа угаадас шавхрууг сайтар нэмжээ...\nЦаад Цуст Алуурчин элбэгдоржийнхоо Цуст аллагуудаар олсон Цуст мөнгөнөөс нь ахиухан цуслаад аваарай

0  |  0
Top