Дээд шүүхийн танхимын шүүгчийн хуралдааны журмын төслийг хэлэлцэнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр болно.  

Улсын Дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтын хэрэгжилтийг судалж, санал гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийг Эрүүгийн хэргийн танхимаас шүүгч Б.Цогт, Иргэний хэргийн танхимаас шүүгч Х.Эрдэнэсувд, Захиргааны хэргийн танхимаас шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Зөвлөгөөн тус ажлын хэсгийн хуулийн дээрх зүйл, заалтад заасан хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэж буй ажиллагааны талаарх судалгааны танилцуулга, санал дүгнэлттэй танилцаж, Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдаанд бэлтгэх, хуралдаан зохион байгуулах журмын төслийг хэлэлцэнэ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top