Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөөг 243 иргэнд хүргэлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 21

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Энэ сарын өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулав. Өдөрлөгийн үеэр нийслэл хот болон орон нутгийн 243 иргэнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, гэр бүл, газар, хөдөлмөрийн маргаан  зэрэг төрөл бүрийн сэдвийн хүрээнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.  Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны мэргэшсэн өмгөөлөгч нар 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар зөвлөгөө өгсөн юм.

Ирэх сарын өдөрлөгийг 2022 оны  тавдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулна.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top