Тоон гарын үсэг авах хүсэлтээ бүртгэлийн байгууллагад гаргана

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сард УИХ-аар цахим гарын үсгийн тухай хуулийг баталж, 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү тоон гарын үсгийг ирэх тавдугаар сарын 01-нээс олгож эхлэх юм. 

Иргэд тоон гарын үсэг авах хүсэлтээ засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүйгээр Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн очиж гаргуулах шаардлагатай талаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдээлэв.

Тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй олгох бөгөөд иргэний үнэмлэхийн санах ой болон ухаалаг гар утасны аппликэйшнд байршуулах юм. Ингэснээр иргэд төрд байгаа өөрийн мэдээллийг цахим гарын үсгээр баталгаажуулж, цахимаар авах боломжтой болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top