Ирээдүйд Монгол Улс СПОРТОД ЭЭЛГҮЙ болох эхлэлийг өрж байна

2022 оны 04 сарын 28

Сүүлийн хэдэн өдөр Төрийн хэмнэлтийн тухай хууль дээр сууж байгаа УИХ-ын гишүүд Байнгын хорооны хурал дээр спорт хороо, дуу бүжгийн чуулгуудыг татан буулгая гэсэн санал гаргаж, маш чухал “шинэ санаа” олчихсон юм шиг онгирцгоосон юм шиг байна.

Ц.Сандаг-Очир мэтийн бодлогын, эдийн засгийн, улс орны бусад чухал сэдэв дээр үг дугардаггүй, ухаанаа уралдуулдаггүй зарим гишүүд боломж олдвол “Олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад олгодог урамшууллыг зогсооё” гэж хэлд ордог л юм.

Уучлаарай, гар утасны төлбөр, найр наадам, сургалт семинар, гадаад, дотоод томилолт, эрээн мяраан хэлэлцүүлэг, угтах хаалга, андын, бурхны, арслангийн хөшөөнөөсөө тэр мөнгөө хэмнэж үзээрэй, гишүүд ээ. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрөөс төлүүлдэг улстөрчдөөсөө салчихаад урлаг, спортоор оролдоорой. Одоо ч угаасаа олигтой төсөвтэй биш. Монголын спорт ядуу, ядруу санхүүтэй. Манай тамирчид хүнд, хэцүү амьдрал, бэлтгэл дундаас төрдөг шүү. 

Спорт холбоо, хороодыг татан буулгая гэдэг үг та нарын амнаас унахдаа амархан байдаг юм бол, тэрийг нь нийлээд дэмжчихдэг юм бол энэ улсаа урлаг, спортын бүх бодлогоос татгалзаж байгааг нь нэмээд зарлачихсан нь шулуун болно.

Өнөөдөр бодлогогүй хэлж, хийх гэж байгаа энэ зүйлс чинь ирээдүйд урлаггүй, спортгүй улс болохыг зорьж байгаатай ямар ч ялгаагүй.

Спорт хороодыг хөдөлгөвөл Монголын спортын хөгжилд шууд саад болно, олон зуун тамирчдын ирээдүйд хортойгоор нөлөөлнө. Зөвхөн Улсын шигшээ багийн цөөн хэдхэн тамирчин цалин, цавагтайгаа үлдэж, өсвөр үе, залуучуудын шигшээ багууд, секцүүд, спортын залгамж, халаа байхгүй болно. Хэмнэлт биш намналт болно. 

Өнөөдөр Шигшээ багт дуудагдсанаас бусад Монголын бүх спортын төрлийн, бүх шилдэг, сайн дасгалжуулагчид спорт хороод дээр ажиллан, тэнд спортын залгамж, өрсөлдөгч, тамирчид, өсвөр, залуу үеийг бэлтгэх гол “үйлдвэрлэл” явж байгаа. Олимп, дэлхийн аваргууд, ирээдүйд тэр амжилтад зорьж байгаа Монголын бүх шигшигдсэн, ирээдэйтэй гэж үнэлэгдсэн тамирчдын өдөр тутмын бэлтгэл, амьдралын баталгааг энэ хэдэн спорт хороо харин ч чамласан төсөв, ядарсан санхүүгээр чадахынхаа хирээр зохицуулж ирсэн. Энэ бүгд байхгүй болвол дараа үеийн тамирчдыг хэн, хаана бэлтгэх вэ? Тамирчид хаана бэлтгэлээ хийх вэ. Хүн амд хүргэдэг эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын бодлого хаагуур дамжиж түгэх вэ?

Олон он жилийн намтартай “Алдар”, “Хилчин”, “Сүлд”, “Аврагч” спорт хороодыг үгүй болговол Монголын спортын хөгжлийн хэлхээг тас татаж байгаагаас өөрцгүй эмгэнэл болно. Биеийн тамир, спортын хороо ачааллыг даахгүй ээ. Хувийн клубүүд дангаараа дийлэхгүй. Тийм боломж ч байхгүй. Тэгээд удахгүй спортынхон ажилгүй, албагүй, бэлтгэлгүй, зорилгогүй болж, "гудамжинд" гарна. Шинэ залуу үе спортоор хичээллэх, мэргэжлийн хэмжээнд бэлтгэгдэх боломж хязгаарлагдмал болно. Бараг байхгүй болно. Тамирчид ингэн ингэн спортоор хичээллэх замыг сонгохгүй.

Спорт бол бохир, заваан улстөрчдийн дураараа барьж аваад, дугтарч суудаг сэдэв биш ээ.

...Хүн бүрийг биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бодлогоор дэмжиж, иргэдийг олноор хамруулах боломжтой спортын төрлүүдийг нэмэх, насны бүлгээр ангилах зэргээр хамрах хүрээг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах нь зүйтэй... Яам, агентлагийн зүгээс спортын холбоодыг хөгжүүлэх, засаглал, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх, төр болон төрийн бус, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах ёстой. Монгол улсын иргэн бүр биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж эрүүл, чийрэг, эрч хүчээр дүүрэн байх нь Манай улсын хөгжлийн гол үндэс болох юм...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн спортынхонтой уулзахдаа хэлж байсан үгсийн зах зухаас сануулахад ийм байна.  

Өвөл, зуны олимпыг үзэж сонирхоод ирсэн, тэр үедээ спортод хамгаас хайртайгаа гайхан, “Улс үндэстнийхээ нэр төр, ард түмнийхээ бахархал, хүсэл тэмүүлэл, хүч хөдөлмөрийн үлгэр жишээ болсон тамирчид та бүхэн минь...” гэсэн эхлэлтэй уран үгс урсгаж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг, үйлдэл зөрөхгүй байх гэж итгэж байна.

Амжилт гаргасан тамирчдын медалийг өөрийн хүзүүндээ зүүж хөөрцөглөдөг хүмүүс ээ. CV-гээ гоё харагдуулах гэж спорт холбоодын сэтэр зүүдэг улстөрчид өө, дэлхийд Монголыг сурталчилдаг спортын АМЖИЛТ бол төсвөөсөө төвөгшөөгөөд байгаа энэ хэдэн спорт хороо, спорт холбоод, та нарын өдрийн хоолны тооцоонд хүрэхгүй сарын цалингаараа амьдардаг багш, дасгалжуулагчдын сэтгэл ба хөдөлмөр, амьдрал, боловсрол, ар гэрээ орхин өдөр бүр хичээж, бүхнийг тэсэж туулж явдаг тамирчдын хөлс, хүчний дундаас төрж мэндэлдэг юм ш дээ.

Очиж очиж хэдэн тамирчин, дасгалжуулагчдынхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулан авдаг таван бор төгрөгтэй төр очиж ноцолдоод, хэдийг хэмнээ билээ. Цалингүй, орлогогүй болсон тамирчид яаж амьдарч, яаж бэлтгэгдэж, яаж амжилт гаргах юм. Юу идэж, уух юм бэ?

Арав, хорин жилийн бүх амьдралаа зориулж, хөдөлмөрлөж байж гаргасан амжилтыг нь үнэлж өгсөн хэдэн төгрөгийг буцааж авлаа гээд Монгол Улс баяжлаа юу. Улстөрчдийн хүүхдийн сургалтын төлбөрийг даадаг төсвөөс улс орноо мандуулсан тамирчид урамшуулал нэртэй үнэлэмжээ яагаад хүртэж болдоггүй юм. 

Хэмнэлт хийж байна гээд спортын бүтэц, байгууллага, тамирчин, дасгалжуулагчдын амьжиргаа, сургалт, бэлтгэл, заал, танхимаар нь оролдох юм бол цаашид Монголд өндөр зэрэглэлийн тамирчин бэлтгэх урсгал тасарна. Спорт чинь бодлогогүй болно. Шигшээ баг чинь тамирчингүй болно. Спортоор хичээллэх хүнгүй болно. “Эрүүл Монгол хүн” бүр ч байхгүй болно. Нөлөөлөлгүй болно. Хүмүүс хөдөлгөөнгүй болно.

Магадгүй, тэр Хэмнэлтийн хуулиараа спортын бодлого, бүтцээр оролдох юм бол Монголын тамирчид, ирээдүй болсон залуус бүгд Их спортод ээлгүй энэ улсаас эртхэн татгалзаарай. Ирээдүйд Монгол спортод улам ээлгүй улс болох болно. Спортоор хичээллэх хүнгүй болно. Өндөр зэрэглэлийн тамирчидгүй болно. Өрсөлдөгчгүй болно.  

Монголд тамирчин байх хэцүү ш дээ, угаасаа. Одоо бүр ч ээдрээтэй болох юм байна. 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Спортын зүтгэлтэн (66.181.160.52) 2022 оны 07 сарын 11

Төр засаг минь ард түмнийхээ төлөө спорт , урлагаа битгий боомилооч.Иргэдийн эрүүл байх эрхийг бүү хязгаарлаж хаагаач.Тухайн үеийн БХЯ-г удирдаж байсан Лхагвасүрэн жанжины ард түмнийхээ эрүүл мэнд ,улс эх орныхоо батлан хамгаалахад эрүүл армийг бүрдүүлж байсан мундаг сайхан бодлогыг хэдхэн төгрөгөөр бүү сүйрүүлээч.Төрийн түшээдээсээ гуйж байна.

1  |  0
Спортын зүтгэлтэн(66.181.160.52) 2022 оны 05 сарын 31

Монгол улс 40,50,60 ,70,80-онд спортыг бүх нийтийн үйл хэрэг болгон зарлаж.Хүн бүрийг спортоор хичээллүүлж эрүүл чийрэг Монгол иргэн болгохыг бодлогоороо хэрэгжүүлж байсан нь тэр үеийн төрийн удирдлагуудын онч мэргэн бодлого байсан юм шүү. Төрийн түшээд минь эргэж түүхээ харж хэрэгжүүлж байгаа бодлогоо нэг засах болсон байх.Одоогийн улс төрчдөөсөө эхлээд , ард иргэд хүртэл хөдөлгөөний хомсдолоосоо үүдсэн өвчин маш их болж байгааг бодох цаг болжээ.Бүдүүн гэдсээ даахгүй , таван цулын эрхтэн нь бүгд өвчилчихсөн , үе мөч суларчихсан эмнэлгээр л гүйдэг иргэдтэй болж байгаагаа анзаарч хархаар болжээ

0  |  0
Спортын зүтгэлтэн(66.181.160.52) 2022 оны 05 сарын 31

Дэлхийн бүх улс орнууд урлаг , спортоороо оршин буйгаа илэрхийлж эв санааныхаа нэгдэлийг батжуулж байдаг билээ.Дайн болж байсан ч галаа зогсоогоод ОЛИМПИЙН тоглолтоо хийж байсан түүх байдгийг бодолцох хэрэгтэй.Улс эх орны хөгжил дэвшил нь урлаг , спортоороо хэмжигддэг.Манай нэртэй сайхан дуучид, хөгжимчид дэлхийд алдартай симфон, төгөлдөр хуурын тоглолтыг тоглоод,алдар ааригаа дуулж гайхуулан,балетын урлагаа хэр хэмжээнд хүргээд байгаагаа харуулж чадаж байсан түүх саяхан шүү.50, 60 , 70 ,80 -аад онуудад маш эрчимтэй хөгжиж байсныг ард түмэн тодхон санаж байгаа.

0  |  0
Ха(59.153.113.236) 2022 оны 04 сарын 30

Түвшинбаяр Монголын спортыг суга сэвээд нам үлээж унтраав\n

0  |  0
зочин(202.9.40.77) 2022 оны 05 сарын 21

Ер нь энэ сар болгон ологдог мөнгөны асуудлийг шийдэх нь зөв ч байж мэднэ ядуу орны зовлон юм даа. Гэхдээ Олимп 4 жилд нэг болдог Дэлхийн аваргууд жил бүр болдог энэ талыг судалж шийдэх хэрэгтэй Зөвхөн Олимпийн медальтандаа л өгье мөнгөнд ч хэмнэлттэй барьцах хүн байхгүй

0  |  1
Н(202.72.240.54) 2022 оны 04 сарын 29

Яг үнэн шдээ. Харин ч өсвөр, залуучуудаа дэмжиж , шигшээ багийн тамирчид , дасгалжуулагчийн цалинг нэмэгдүүлж , 10-20 жил хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл, тэвчээр хатуужлыг төр өндрөөр үнэлэх ёстой. Юун хэмнэх вэ.

0  |  0
1(202.21.109.76) 2022 оны 04 сарын 29

zass tegvel tamirchindahaa bolchihgui yu dee sagii sain gishuun

0  |  0
Цээгий(122.201.22.147) 2022 оны 04 сарын 29

Сандагочир гишүүн спорт ын ач тусын тухай спорт урлагыг ерөөсөө ойлгодоггүй мэддэггүй хүн бна.СХД ийн засаг дарга бхдаа дүүрэгт хувиарласан мөнгөөр эхнэр хүүхэдтэйгээ Япон болон гадаад улс орнуудаар аялж зугаалаад бна гээд бсан биздээ.

0  |  0
ХББЦ(122.201.22.147) 2022 оны 04 сарын 28

Засаг хэмнэлт хийхдээ хүүхдүүдийн хоолны мөнгө тамирчид болон урлагийнхны цалин хөлсийг хэмнэлээ гээд хэдэн төгрөг хэмнэх вэ тооцоо судалгаа байгаамуу. Энэ хүмүүсийн цалин хэд гэдгийг мэддэгийн болуу. Сандагочир гишүүний цалинг 4-5 хүн хувааж авч бгаа байх( сард).

0  |  0
Спортсмэн(124.158.96.41) 2022 оны 04 сарын 28

Хүн бүр спортоор хичээллэх эрхтэй шүү дээ.

0  |  0
Baagii(73.25.114.116) 2022 оны 05 сарын 01

Olimpaas myangan alt avaad mongol uls hogiin tseg heveeree l baina. Oyunii sportiig demjij bulchingiin sportiig zund ni orhi tsaashaa.

2  |  0
Зочин(64.119.18.206) 2022 оны 04 сарын 29

Очиж очиж хэдхэн тамирчдаараа оролдоод яахав дээ. Спорт хороодод харъяалагддаг болгон ч цалин авдаггүй. Харин үндэсний бөхчүүд бол том жижиггүй л цалинтай байдаг. Дэлхийд нэр орж байж л таван төгрөгтэй залгадаг биздээ. Бас болоогүй ээ зарим нь олимпийн бус гээд юу ч авахгүй ш дээ. Мэдэх нэг нь мэдэж л байгаа. Тивээс медал аваад бол ямар нэгэн урамшуулал өгдөггүй шүү дээ. Манай засаг танах хасах юмаа олж харах хэрэгтэй.

4  |  1
M(192.82.71.4) 2022 оны 05 сарын 01

УИХ- н гишүүний зөв

1  |  4
зочин(66.181.166.196) 2022 оны 05 сарын 02

“Алдар”, “Хилчин”, “Сүлд”, “Аврагч” спорт хороодын тамирчид гэж яг үнэндээ хэдэн бөх л байгаа ш дээ, хэдэн бөх цалинжуулчаад спорт хороо гээд байх хэрэг байдаг ч юм уу

2  |  1
ЗОЧИН(103.242.47.14) 2022 оны 04 сарын 28

Спортын амжилт гаргаж урамшуулал авч буй Монголын нэрийг дэлхийд мэдүүлж байгаа тамирчидтай барьцаад яахав Тэрний оронд зүгээр жилд 4-6 удаа сум аймгийн ИТХ-Д суугаад намын нөхдийг харж байгаад гараа нь өргөдөг төлөөлөгчдийн сар бүр олгодог урамшуулалын хасах хэргэгтэй Сум -420 аймаг 840 сар бүр өгдөг байна Дээр нь энэ нөхдөд тойрогт ажиллах зардал гэж жилд 5,0 сая дээш төгрөг зүгээр өгч байна ӨӨРСДӨӨ АВАХЫН ТУЛД ХҮЧЭЭР БАТЛАДАГ Цаашлаад зах зээлийн хүнд үед ажлын байранд нь тогтоохын тулд багш эмч нарт олгож байгаа тэтгэмжийг болох хэрэгтэй багш эмч нарын цалин хангалттай нэмж байгаа ш дээ

0  |  0
Zochin(88.128.88.132) 2022 оны 05 сарын 03

Yuu l yriad bga ymbedee. Ymr hvnd beltgel hiij, yaaj davan tuulj , yuug zoliosolj bgag sportoor tuushtai 5 jil hicheellej vzeegvi hvn oilgohgvi shvvdee. Yg vnendee 50 tamirchnaas 2 esvel 3 n l olimp delhiin medaltan bolj eh oron, ard tvmniihee hair hvndetgeliig hvleedeg. Turuus neg ih harj vzeed nasaar n tejeegeed bgada bish ter ner aldariin orgild hvrsen heden tamirchid ard tvmniihee hair hvndetgeleer l vldsen amidralda sain saihan yvdag bh. Turuus tiim ih mung ugdugiig bol medehgvi l ym bn.

1  |  1
Зочин(202.126.90.20) 2022 оны 05 сарын 01

Зөв ш дээ, хүчний байгууллагуудыг бөхөөс салгах хэрэгтэй ш дээ, тэгж байж л спорт мэргэжлийн болно

3  |  1
Зочин(202.126.90.53) 2022 оны 05 сарын 01

Арми, Хүч, Шүүхийн шийдвэрийн нэрээр өрсөлдөж байгаад л байр цалин авч бгд бөөн цол хүртсэн нөхдүүд!! Яг үнэндээ ямар хэрэг бна аа? Гавьяат Баатрууд нь ч ичиж амьдраасай!!!

4  |  1
зочин(202.131.227.26) 2022 оны 07 сарын 11

Спорт хэзээ унахгүй битгий худлаа мэдээлэл өгөөд бай л даа өөдрөг бодолтой байх хэрэгтэй. 9 даваад хурандаа, дуулаад хошууч цол, алтан медаль аваад хурандаа цол олгодог байдлыг зогсоож халах ёстой гэтэл жинхэнэ халуун тогоон дотор явж буй офицер ахлагчид цол ч байдаггүй дарамт шахалтанд ажиллаж байна.

4  |  1
Top