Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.04.29/ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцлоо.
Энэ үеэр “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл даараах байрь суурийг илэрхийллээ.
-Биднээс хамаарахгүй нөхцөл байдал бий болчихлоо. Үүнээс шалтгаалж, бүх түүхий эдийн үнэ өссөн. Үнэ буулгах гэхээсээ илүүтэй яаж тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Гурилан бүтээгдэхүүн хийхэд гурил 10, тос 13, элсэн чихэр 6, сав баглаа 5 хувийг эзэлдэг. Ганц гурилын үнийг буулгаснаар гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүйг эндээс харж болно. Яагаад гэвэл, гурилнаас бусад түүхий эдийнхээ 98 хувийг гаднаас авч байна. Тиймээс хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд хүнс үйлдвэрлэгч компаниудтай своп хэлцэл хийвэл яасан юм бэ. Засгийн газар татварын уян хатан бодлого явуулах хэрэгтэй. Өмнө нь ААН, иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бууруулсан шийдвэр маш том дэмжлэг болсон. Дахин хөнгөлөлт үзүүлж болох уу. Үйлдвэрлэгчид бид боломжоороо зүтгэж байна. Ажлын байраа хадгалаад явбал нийгэмдээ тустай. Боломжоороо зүтгэе.
Сэтгэгдэл ( 8 )
hudlaa garuud dalimduulj ard tumnee shulj baidag.Ter altan taria ch biluu neg yumnii nuhur bok haniad tomuu garlaa l bol unee nemeed baidag .
Manai mongolchuud chanargui, muu tos, sahar ihtei gurilan buteegdehuun iheer heregledeg uchir iluudel jin ihtei, uvchin huuchtai baidag. tiimees edgeerees ali boloh tatgalzaarai
Өгөөжийн боов идвэл өтгөн гардаггүй.
Өөрсдөө талхаа барьж боорцог хийж идээч дээ
Энэ бөөрөнхий эрд гурилан боовгоос өөр юу бна вэ? Ядарч явахад нь ганц төгрөг татчих ухаан алга. Нэмж ахиу хусах шунал л байна
Өгөөжийн боов идэлт байхгүй.Цул транс тос элсэн чихэр хямдхан гурил.Үүнийг үр хүүхдэдээ өгч эрүүл мэндээ хордуулах хэрэггүй.
66% цалин хөлс, татвар эрчим хүч юм. эндээс татвар дангаараа 43.5% гээд бодоод үз дээ. энэ хамгийн бага татвар шүү дээ. иргэн таны цалингаас нийт 43 хувийг татварт авч байгааг ойлгож байгаа юу?
Гурилан бүтээгдэхүүн хийхэд гурил 10, тос 13, элсэн чихэр 6, сав баглаа 5 хувийг эзэлдэг. 34 %, бусад 66% нь юу вэ? хөөрөгдөл үү?