Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахим спортын “IHC Esports” багийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэмцээнд нь амжилт хүслээ.
Цахим спортын томоохон төрлүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийд нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай "Major Championship" тэмцээн тавдугаар сарын 9-нд эхлэх юм. "IHC Esports" баг Австралийн "Renegades" багийг хожсоноор Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэн, тус тэмцээнд Монгол Улс төдийгүй бүсээ төлөөлөн оролцохоор болсон. Тэд маргааш буюу тавдугаар сарын 5-нд Бельги Улсын Антверпен хотыг зорино. Энэхүү тэмцээнд дэлхийн бүс бүрээс шалгарсан 24 баг оролцох юм.
Хотын дарга цахим спортын түүхэнд том амжилт үзүүлсэн “IHC Esports” багийнханд Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэн, дэлхийн аваргын тэмцээнд оролцох гэж буйд баяр хүргэж, их амжилтыг хүслээ.
”PGL Major Antwerp 2022″ нэрээр зохион байгуулж буй дэлхийн аваргын төлөөх тус тэмцээн нь тавдугаар сарын 22-н хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )