Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоол, ОБЕГ-ын даргын 2019 оны А/45 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Сургалтаар танхимын 90 цагийн хичээл, үйлдвэрлэлийн дадлага ажлын 20 цагийн хичээлийг явуулж байгаа юм.
Энэ удаагийн үйлдвэрлэлийн дадлагыг Онцгой хувцас хэрэгсэлийн туршилт үйдвэрлэлийн төв 121 дүгээр анги болон “Мөнхийн баян гал” ХХК-ний цементийн үйлдвэрт амжилттай зохион байгууллаа гэж Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )