Журмын төсөлд санал авч байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас “Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам”-ыг шинэчлэн боловсруулж, тус төсөлд санал авч байна. Уг журамд эзэмшигч, ашиглагч байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг тодотгон нарийвчилж өгснөөрөө онцлог юм. Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хэв хийцийг дураараа өөрчлөх, хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй суурьших гэхчлэн зөрчлүүд газар авах болжээ. Энэ бүхнийг таслан зогсоох үүднээс журамд өөрчлөлт оруулж буй. Шинэчилсэн журмын төсөлд мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтнүүд, олон нийтийн саналыг авч буй тул дараах холбоосоор журамтай танилцан, саналаа өгнө үү.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top