Хүчний байгууллагын дадлага сургууль анх удаа Улаанбаатарт болж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны “Хаан шонхор-2022” гурав дахь удаагийн нэгдсэн дадлага сургуулийг 2022 оны тавдугаар сарын 09-13-ны хооронд анх удаа хотын нөхцөлд, бодит байдалд нийцүүлэн зохион байгуулах гэж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд хүн ам олноор төвлөрсөн газрууд дахь (soft target) террорист халдлагын тоо улам бүр нэмэгдэж байна. Дэлхийн хэмжээнд өнгөрсөн 20 жилд үйлдэгдсэн нийт террорист халдлагын тохиолдлуудын 72 хувь нь хүн ам олноор цугларсан газарт буюу зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээний газар, олон нийтийн жагсаал, цуглаан, тэмдэглэлт баяр ёслол, урт дараалал, авто вокзал, төмөр замын вокзал, онгоцны буудал, спортын үзвэр үйлчилгээний газар, сургууль, боловсролын байгууллагуудын орчимд үйлдэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top