Согтуу хүнийг дээрэмдсэн этгээдийг илрүүлжээ

2022 оны 05 сарын 15

Согтуу хүнийг дээрэмдсэн этгээдийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.

Энэ оны тавдугаар сарын 12-ны өдрийн 10 цаг орчимд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэр бүхий үйлчилгээний байгууллагын гадна үл таних хүнд зодуулж, дээрэмдүүлсэн” гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгахад 47 настай эрэгтэй Б гэгчийг согтуу явж байхад нь үл таних эрэгтэй биед нь халдаж, гар утсыг нь дээрэмдэн зуртсан байжээ. Цагдаагийн алба хаагчид уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 52 настай Г гэгчийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа өөрийн өмчийн эд зүйлсийг сонор сэрэмжтэй авч явах, шөнийн цагаар гэрэлтүүлэгтэй газраар зорчих, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шаана биз(59.153.84.162) 2022 оны 05 сарын 16

Архи уусан гээд заавал дээрэмдэх ёстой юм уу. Ийм лалруудыг шууд буудаж устгах хэрэгтэй.

0  |  0
Зангараа(202.179.27.41) 2022 оны 05 сарын 16

Согтуурна гэдэг бол өөрөө гэмт үйлдэл мөн.

0  |  0
z(150.129.141.100) 2022 оны 05 сарын 15

Arhi uuhgui bj bolddoggui humuus yum bhdaa

0  |  0
Top