Олон улсын худалдаа логистикийн төв ХК нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод тарих өдөрлөгийг өнгөрсөн бямба гарагт зохион байгууллаа.
Тус компани нь 2024 он хүртэл 10 мянган мод тарихаар төлөвлөсөн. Өнгөрсөн жил Авто худалдааны цогцолборт 2000 мод тарьсан бол энэ жил 3500 мод тарьжээ. Ингэхдээ манай улсад хамгийн сайн ургадаг хайлаас 3000, шар хуайс 250, гүйлс 300, монос 50 ширхгийг тарьсан байна. Моднуудын онцлогоос хамаарч гурван хэсэгт хуваан суулгасан бөгөөд Шувуут нуурын арал дээр аврах завиар очиж, мод тарьсан юм.
Бүх нийтээрээ мод тарихад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 195 дугаар цэцэрлэг, “Нэт капитал” ББСБ, “Шунхлай” ШТС зэрэг байгууллага хамт олноороо оролцсон бөгөөд авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, түрээслэгчид өргөнөөр оролцлоо.
Цаашид тус байгууллага нь долоон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд эдгээр төслийн хүрээнд дэд бүтэц, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх юм.
Олон улсын худалдаа логистикийн төв ХК-ийг “Авто худалдааны цогцолбор” нэрээр нь хүмүүс илүүтэй мэднэ. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд агаар, хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зорилгоор нийслэл хот доторх автомашин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалдаг зах, цэгүүдийг нэгтгэн нүүлгэхээр заасан. Энэхүү ажлыг “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ хариуцан ажиллахаар болж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 18 дугаар тогтоолоор уг газрыг байгуулсан бол НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 28 дугаар тогтоолоор Олон улсын худалдаа логистикийн төв ХК болгон өөрчлөн байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Shuvuut nuur xaana baidag ve