Гурван бүсийн цэнхэр нутаг Баянхонгор аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 81 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Баянхонгор аймгийн уран бүтээлчид түүхт ойд зориулан “Бидний хайртай Хонгор нутаг” тоглолтыг зургаадугаар сарын 2-нд “UB палас”-ын концтертын их танхимд 19.00 цагт зохион байгуулах гэж байна.
“Гурван бүс” уран бүтээлийн нэгдэл, Баянхонгор аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Баянхонгор аймгийн Сумдын нутгийн зөвлөл, “Номгон хайрхан констракшн” ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тоглолтод Төрийн соёрхолт Д.Сосорбарам, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа, С.Гантөмөр, Н.Баярмаа, Д.Доржготов, Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, Соёлын тэргүүний ажилтан Н.Баасандорж, Г.Жанцансамбуу, В.Батзориг, Д.Отгонжаргал, Ш.Наранчимэг, Н.Наранбаатар /Наагий/ тэргүүтэй урлаг, соёлын алдартнууд, залуу уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөнө.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 86684444, 86805411, 95805411 дугаараас авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )