Буруу талдаа хүрдтэй АВТОМАШИНЫГ ХАЛАХ санал дэмжигдэх үү?

2022 оны 05 сарын 20

Улаанбаатар хотын замын хэт их ачааллыг бууруулах зөөлөн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд иргэдээс санал авч эхэлжээ. 

Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс  www.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан 13 асуулт бүхий авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг зохион байгуулж байна. 

Санал асуулгад Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, Албан байгууллага, аж ахуйн нэгжийн авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөрийн уян хатан тогтолцоонд шилжих, Цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хугацаа тогтоож хориглох зэрэг 13 асуудлыг тусгажээ.
 

САНАЛ АСУУЛГЫН АСУУЛТУУД

1. Улаанбаатар хотын нягтаршил ихтэй байршлуудад их багтаамжийн авто зогсоол шинээр байгуулах, цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?

2. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид нь байгууллагын гаднах авто зогсоолд өдрийн турш тээврийн хэрэгслээ байрлуулж, зөвхөн өглөө болон оройны оргил ачааллын үед авто замын хөдөлгөөнд оролцдог. Энэхүү байдлыг халах, авто зогсоолын эргэлтийн хурдыг нэмэгдүүлэхийн тулд төлбөр авдаг тогтолцоонд шилжинэ. Авто зогсоолын төлбөр нэмэгддэг, хасагддаг уян хатан тарифт шилжихийг дэмжиж байна уу?

3. Бензин хөдөлгүүртэй автомашин сард 200,000-350,000 төгрөгийн түлш зарцуулдаг бол цахилгаан хөдөлгүүртэй автомашин сард 20,000-50,000 төгрөг зарцуулдаг бөгөөд байгаль орчинд илүү ээлтэй байдаг. Цаашид цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?

4. Улаанбаатар хотын авто замын сүлжээг 7 жилийн хугацаанд 2 дахин нэмэх төлөвлөгөө гарсан. Энэ хугацаанд Улаанбаатар хотод шинээр бүртгэх автомашины бүртгэлийг хязгаарлахыг /квот тогтоох/ дэмжиж байна уу?

5. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцоход саадыг тойрч гарах, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд хүндрэл бэрхшээл ихтэй. Мөн буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн тусгал зүүн гар тал руу тусах тохиргоотой байдаг нь шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцох үед эсрэг урсгалын тээврийн хэрэгслийн жолоочийн нүдийг гялбуулах, зам тээврийн осол гарах эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Иймд цаашид буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох шийдвэрийг та дэмжиж байна уу?

6. Монгол Улс Замын хөдөлгөөний тухай болон Замын дохио, тэмдгийн тухай Венийн конвенцыг хүлээн зөвшөөрч, 1997 онд нэгдэн орсон. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар Монгол Улс нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулдаг. Баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашиныг хэдэн оноос хойш зорчихыг хориглохыг дэмжиж байна вэ?

7. Улаанбаатар хотын авто зам ашигласны төлбөрийг 20,000₮ болон 40,000₮ гэж тогтоон, жигд авч байгаа нь их явсан нь бага татвар төлж, бага явсан нь их татвар төлөх нөхцөл болж байгаа тул автомашин зам ашигласны төлбөрийг явсан километрээр авдаг болох тогтолцоонд шилжихийг дэмжиж байна уу?

8. Улаанбаатар хотын 4-6 эгнээ зам дагуу байрладаг авто зогсоолын зориулалтыг өөрчилж, авто замын хөдөлгөөнд саад учруулахгүй байдлаар тохижуулж, таксины зогсоол болгон өөрчлөхийг дэмжиж байна уу?

9. Улаанбаатар хотын Их тойруу, Бага тойруу хэсэгт байрлах гудамж, замын 1-р эгнээг хааж зогссон тээврийн хэрэгслийн ачилтын төлбөрийг 60,000 төгрөгөөс 100,000 төгрөг болгон нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?

10. Улаанбаатар хотод ирж байгаа орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийг ажлын өдрүүдийн оргил /07:00-11:00, 17:00-21:00/ цагуудад замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг дэмжиж байна уу?

11. Улаанбаатар хотод хүүхдүүдийг харьяаллын бус цэцэрлэг, сургуульд оруулж, тэднийг хүргэх, буцааж гэрт нь зөөх байдлаар нийслэлийн авто замд зохиомол ачаалал үүсдэг. Тиймээс цаашид нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамран сургах тойрогт нь сургахыг дэмжиж байна уу?

12. Нийслэлд 2019 онд 586.866 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан бол 2020 онд 659.939 болж нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн үзүүлэлт. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн оношилгоо, даатгал, татвар, нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөрүүдийг тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээгээр дамжуулан төлөх боломжтой болно. Иймд тээврийн хэрэгслийн техник хяналтын гэрчилгээг цахимжуулахыг дэмжиж байна уу?

13. Цагдаагийн алба хаагчийн уулзварт хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагааг зогсоож, гэрлэн дохиогоор замын хөдөлгөөн зохицуулахыг та дэмжиж байна уу?


Та санал асуулгад оролцож, санал өгөхийг хүсвэл www.ulaanbaatar.mn/votes холбоосоор нэвтэрнэ. 2022 оны зургаадугаар сарын 1 хүртэлх хугацаанд цахим санал асуулга үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (122.222.1.167) 2022 оны 05 сарын 24

meregjliin baguulaga n sudalgaa dugneltee hiigeed shiidver gargana biz yougaach asuugaad bgaa ym ymarch ur dungui tsag barsan ajil hiij bhiin ter olon tsalin avdag turiin alban haagchidiin hiij bgaa garaas n garch bgaa ajil gej bna uu ingej tegej argatsaasaar baital zasgiin gazriinh n buren erhiin h n hugtsaa duuslaa

0  |  0
Oyun(202.126.90.120) 2022 оны 05 сарын 22

Demjikhgui. Tugjreliin gol schaltgaan n khot tolovloltiyg buuruu khiysentei kholbootoi gej uzdeg.

0  |  0
Нэр(202.55.188.46) 2022 оны 05 сарын 22

Хятад машин дүүрнэ, түгжрээ арилах уу харин ч жинхэнэ энд тэнд зам дээр хамраа онгойлгоод зогсоно доо .

0  |  0
Бямба(202.55.188.34) 2022 оны 05 сарын 22

Автобусны 3.4 гол чиглэл гаргаж богино эргэлтээр холбох\nБуруу хүрдтэй машин оруулахыг 7сараас зогсоох

0  |  0
зочин(64.119.18.97) 2022 оны 05 сарын 21

битгий хуц новшнуудаа

0  |  0
Зочин(202.55.188.91) 2022 оны 05 сарын 21

Хотын төвөөр улс төрийн аль бүлэглэл нь бусдаасаа илүү жихэлдүүлэн байшин барисаныг шалгаад үзэх хэрэгтэй. Буруу талдаа рультэй машиныг болиулна гэдэг чинь тухайн бүлэглэлийн хотын төвөөс олдог ашигийг нэмэгдүүлэхийн төлөө илүү үйлчилсэн хэрэг л болох юм шиг санагдаж байна. Приусчингүүдээс санал авч сонгогддог учраас Удирдлагаас хэнийг зайлуулахыг хүсч байна тэр нөхрөөр приусчингүүдийн эсрэг шийдвэр гаргуулан могой бариулах болов уу даа. Зам нэмж барих биш харин өнгө будаг, боржуур хашлагахан солисон ажил л харагдах юм. Тэгсэн хэрнээ машин явуулахгүй гэдэг чин яав ч ард түмний төлөө биш ээ

0  |  0
гал(202.179.24.212) 2022 оны 05 сарын 21

Зарим асуудал дээр төрийн төмөр нүүрийг харуулах нь зүйтэй. Төр бөөрөнхий сул байж болохгүй. Зөв замын хөдөлгөөнтэй, дүрэмтэй байж хотоор дүүрэн буруу хүрдтэй машиныг зохицуулж, нэмж тийм машин оруулахаа боль. Мөн согтуугаар жолоодсон хүнийг эрхийг нь хэдэн жилээр хасдаг байх хэрэгтэй

1  |  0
Зочин(139.5.219.71) 2022 оны 05 сарын 20

Битгий хуц. Өөр хэлэх үг алга.

0  |  0
Нэр(202.21.108.175) 2022 оны 05 сарын 20

Анхнаас нь юу ч хэлэхгүй оруулчихаад одоо болиороо за буруу рультэй машин барисан бид биш чимээгүй оруулсан та нар буруутай. Хүний эд хөрөнгөнд битгий халд ,бараг 90% нь буруу рультэйг барьж бна дүрмээ өөрчилөө.Чанаргүй баахан хятад машинтай болж зам дээрээ бөглөө үүсгэх гээ юү.

2  |  0
bitgiii SOLIOOR(202.126.89.90) 2022 оны 05 сарын 20

Тэгээд үзлдээ. 3 сая хүн талбай биш УБ хот даяаар машинтайгаа түгжиж жагсана дааа

0  |  0
zochin zochin(59.153.114.207) 2022 оны 05 сарын 20

Malnuudiig yaay da baiz uneheer haraal duusdag yum bn

0  |  0
Иргэн.Э(103.10.22.76) 2022 оны 05 сарын 20

Хууль дүрмийн дагуу буруу талдаа хүрдтэй автомашиныг хөдөлгөөнд оролцохыг хориглох нь маш зөв шийдвэр юм.Одоо хөдөлгөөнд орж байгаа автомашинд үйлдвэрлэгдсэн он .насжилт.хорогдолийг нь тооцож.нөхөн олговор өгч .цаг алдахгүй богино жагсаалаас гаргахгүй бол зальтангууд дундаас нь ”мөнгө” цавчихаа л бодно доо.

2  |  1
ЗОЧИН(202.131.233.26) 2022 оны 05 сарын 20

УБ-Т ГАЗРЫН НАЙМААГААР БАРИГДСАН ШАХАЛДСАН БАЙШИНГУУДАА НУРААГААЧ ЭЭ\nТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДАД ХАМААРАХ ШИНЭ БАЙШИНГУУДЫГ НУРААГААД ХОТООС ЗАЙДУУ БАРЬЖ ХОТОО ЧӨЛӨӨТЭЙ СУНГАХ 1 Л ГАРЦ БАЙНА ДАА

0  |  0
Иргэн(59.153.114.20) 2022 оны 05 сарын 23

Зоригтой шийдвэр гаргаж буруу рүльтэй машиныг халах хэрэгтэй,осол аваар түгжрэл буурах олон талын ашигтай.Санал аваад бараг хэрэггүй дээ,санал өгч байгаа этгээдүүд бүгд буруу рүльтэй машинтай байгаа, тэд амиа бодоод халахыг эсэргүүцнэ.Хэрвээ төр хориглож чадахгүй юм бол хуулиа зөрчиж байна гэсэн үг,эсвэл замын хөдөлгөөний дүрмээ өөрчлөөд ..буруу.. болгох юм уу

4  |  1
Top