Замын-Үүдээр ноос, арьс шир, самар, эмийн ургамал гаргана

Т.Давааням | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Цар тахлын улмаас өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд уул уурхайн бус бүтээгдэхүүний БНХАУ-д хийх экспорт зогссон байв.

Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар дипломат шугамаар бүх түвшинд ярилцаж, харилцан ажилласны дүнд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн горимоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэрэг бараа бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг эхлүүлэхээр хятадын талтай тохиролцож, хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэв.

Энэ талаар Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр №103 тоот шийдвэр гаргаж, манай талд мэдээлэл ирүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top