Оросууд Тавантолгойд эзэн суух санаагаа 100 ШТС-аар гүйцэлдүүллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06



Эдийн засгийн бие даасан байдалд ноцтой асуудал үүсгэж буй шатахууны хараат байдлыг халах талаар Засгийн газраас ямар санаачилга гаргахыг олон нийт хүлээж байтал Оросууд “Тавантолгой”-д эзэн суух гэсэн санаагаа гүйцэлдүүлээд авлаа. “Тавантолгой”-н баруун Цанхид хөрөнгө оруулагчдын нэгээр Оросын төмөр зам нэгтгэл тодроод байгаа билээ. Хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа  групп 40, АНУ-ын Пибоди  24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь /18:18/-ийг хамтран эзэмшихээр болжээ. Манай улсын томоохон ордод хойд хөрш өөрийн гэсэн байр сууриа эзлэх гараа ийн эхэлж байна. Хэлэлцээрийн явцад оролцогчдыг хэрхэн шигшсэнийг Тавантолгойгоос эзэмших хувьцааны нэрлэсэн үнийг тодрохыг хүлээн, энэ ордын ажлын явцыг харж суугаа иргэд мэдэж байгаа. Анх Оросын тал тендерт манайхтай нийлж орж ирээгүй гэдгийг ч олон нийт мэднэ. Оросын Төмөр зам,  “СУЭК” НХК, Кореан Ресурс Корпорэшн тэргүүтэй Солонгосын компаниуд, Японы Иточу, Сумитомо компаниудаас бүрдсэн консерциум орж ирсэн юм. Энэ дүнгээс харахад Солонгос, Япончуудад манай тал төмөр нүүр харуулж хасчээ. Харин өмнөд хөршид харьцангуй өндөр хувийг өгсөн бол хойд хөршдөө боломж олголоо. Хөршүүдийн оролцоог зохистой хэмжээнд барина гэсэн төрийн бодлого стратегийн хөрөнгө оруулалтын сонгон шалгаруулалтын хариуг ингэж гаргасан гэх юм. Шатахууны асуудлаар орос ах нарт шахуулаад буй замаа манайх Тавантолгойд найр тавьж засч байгаа нь энэ.

 Тавантолгойд эзэн суух ах нарын санааны өгөөш 100 ШТС

 Роснефть компаниас 100 шатахуун түгээх станцаа манай  уул уурхайн компаниудын зам дагуу байгуулах тухай санал дахин иржээ. Яагаад заавал уул уурхайн компаниудын зам дагуу байгуулахаар зориод байгаа нь манай улсын нефть импортлогчид бүтээгдэхүүнээ Роснефтээс авсан үнээсээ хэд дахин нугалж тэнгэрт тулсан үнээр шахаж байгаад нэг талаар тэдний аазгайг хөдөлгөсөн ч алсын хараат ах нарын хувьд энэ нь Тавантолгойд эзэн суух гэсэн санаархалд өгөөш болсон мэт. УИХ-ын гишүүн Х.Наранхүү “Роснефтийн харъяа ШТС байгуулах нь манай улсын хэмжээнд ач холбогдолтой байж болзошгүй давуу талууд харагддаг. Яагаад гэвэл газрын тосоо авах өөрийн эх үүсвэртэй хувийн компани орж ирээд шатахуунаа зарах нь өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Тэртээ тэргүй манай бүх нефть импортлогчид “Роснефть”-иэс л авдаг шүү дээ. Энэ бол цэвэр эдийн засгийн л асуудал. Манай зах зээл хэрэглэгчдэд  хэрэгтэй” гэж ярьжээ. УИХ-ын 2008 оны сонгуулийн өмнө Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан Х.Наранхүү, “Роснефть”-ийн ерөнхийлөгч С.М.Богданчиков нар Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдааны зах зээл дээрх үйлчилгээний чанарын тогтвортой байдлыг хангах талаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор ОХУ-ын “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн охин компани “PH Монголиа” ХХК-д 100 ширхэг ШТС-ын сүлжээ байгуулахад зориулан газар олгох үүргийг Монголын Засгийн газар хүлээсэн байжээ. Үүний хариуд бүтээгдэхүүний үнийг тогтвортой байх заалт нь  2008 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэлх цаг хугацааг хамаарч байсан учир яах аргагүй сонгуультай, МАХН-тай холбоотой гэх хардлага төрүүлж байсан юм. Сонгууль дуустал нефтийн үнийг түр тогтворжуулсан ядмагхан аргад Монголдоо л монополь эрхтэй, үндэсний шатахуун импортлогчид бухимдсандаа галзуурах шахаж асуудал сонгуулийн тоосонд замхарсан. Харин одоо байдал энэ удаа дахин давтагдаж магадгүй болоод байна. “Роснефть” компаниаас ирсэн захидлын хариуг нааштайгаар өг гэсэн том даргын түлхээсэнд балмагдсан салбарын сайд 100 шатахуун түгээх станц бариулахад саад болоод байгаа “Газрын тосны хуульд 30-аас дээш хувиар бүтээгдэхүүн импортлож буй гадны компани жижиглэнгийн худалдаа хийх эрхгүй гэсэн заалт” дарамт болж хаврын чуулганаар  уг заалтыг өөрчлүүлэх сэтгэл өвөрлөн явааг хэвлэлээр бичсэн. МАН-ынхан 100 ШТС бариулах төлөвлөгөөг ийнхүү сэмхэн сэргээх талаар ярьж байна. Харин АН-ынхан зохиомол хомсдлыг Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top