Б.Болор-Эрдэнэ: Монголд кибер аюулгүй байдлын түвшин маш эмзэг байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн тоон гарын үсэг авч байгаа иргэн бүрт үндэсний цахим шуудан (e-mail) нээгдэх талаар Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ мэдээлэл хүргэв.

Энэ үеэр тэрбээр Монголын кибер аюулгүй байдал эмзэг байгааг хэллээ. 

Ингэхдээ "Манай улсын кибер аюулгүй байдал эмзэг байгаа, нуух зүйлгүй. Бид 2021 оны арванхоёрдугаар сард л түүхэндээ анх удаагаа кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Энэ хууль гарч байж кибер аюулгүй байдлын тогтолцоо үүсэх нөхцөл бүрдэж байгаа юм. Кибер аюулгүй байдал гэдэг бол нэг систем гаргаад, эсвэл шууд нэг хууль гаргаад, нэг байгууллага хариуцаад үүсдэг тогтолцоо биш. Хамгийн гол нь соёл, боловсролын асуудал байдаг.

Тухайлбал, Иргэд нэг нууц үгийг бүх платформд ашиглаж байна гэдэг нь мэдээллийн аюулгүй байдлын суурь боловсрол байхгүй байна гэсэн үг.

Кибер аюулгүй байдлын хууль тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хууль зүйн яамтай хамтарсан ажлын хэсэг гараад хамгийн түрүүнд иргэдийн хурууны хээ өгсөн супермаркет, салон гэх мэт газруудын дата мэдээллийг устгах ажлыг зохион байгуулж байна. Мөн төрийн мэдээллийг аюулгүй байдлын тухайд тагнуулын ерөнхий газартай хамтраад Халдлагаас хамгаалах төвийг ажиллуулж байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(66.181.185.13) 2022 оны 05 сарын 25

hha tanaih st boli2

2  |  0
Top