Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Л.Дашдэмбэрэл, тус газрын Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, Төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр, Тамгын газрын албан тушаалтан Д.Ичинноров нарыг Улсын төсвөөс хуурамч бичиг баримт бүрдүүлэх замаар их хэмжээний мөнгө завшсан үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Дээрх хүмүүс нь өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд рүү 200 сая, аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс рүү 400 сая, нийт 600 сая төгрөг шилжүүлж, уг мөнгөө буцаан авч ашигладаг байжээ.
Дээрх хэргээс гадна Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл хэлтсийн дарга нартай нийлж, өнгөрөгч дөрөвдүгээр сард Баянзүрх дүүрэгт байрлах “Милленнум плаза” нэртэй тансаг зэрэглэлийн зочид буудалд 7 хоногийн турш архидан согтуурсан байна.
Ингэхдээ тус газрын дарга Л.Дашдэмбэрэл нь сургалт нэрээр 21 аймгаас Хяналт, мониторингийн ажилтнуудаа цуглуулан, зочид буудлын 8, 9, 10 давхрын бүх өрөөг улсын мөнгөөр худалдан авч, үйлчлүүлжээ.
Энэ үеэр Л.Дашдэмбэрэл нь эмэгтэй ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй гэдэг эх сурвалжийн мэдээлэл байна. Мөн согтуурсан үедээ бусадтай маргалдаж, гэмтэл учруулсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 10 )
Бузар авилначид ял аваагүй явж байх юм. МАН ч дээ.
улсын мөнгө уйлддаггүй гэж үнэн юм даа сургалт нэрээр баахан наргиж дээ одоо шоронд мөнгө идсэн тоогоороо сууж л бай даа
Нам дагаж цүнх барьсан юмнууд бүгд ийм шүү, тухайн байгууллагад ажиллаж байгаа боловсон хүчнийг мерит зарчмаар томилдоггүйгээс ийм байгаа юмаа, энэ бол ёс зүйн болон эрүүгийн том гэмт хэрэг
Иймэрхүү сохор, доголон, шуналтай,даралттай хүмүүсийг эрх мэдэлд ажиллулж байгаа нь аймшигтай.
Ичих булчирхайгүй хүн бэ?\n
yasan tsagaandaa garsan pizda berduud we
yasan tsagaandaa garsan pizda berduud we
Төрийн өмчит бүх байгууллага ил далд, ийм л байдаг дөө! Хөгждөггүй боовоо маажсан, яаж мөнгө цохих тал дээр л толгой ажилладаг! Эр эмгүй...бидний хайран татвар
Яахаараа ийм өлөн юмнууд улсад ажилладаг байнаа
өө амар амар төсөвийн мөнгөөр буудал түрээслэж архидаж завхайраад сайхан юмаа хурган дарга нар