Ази тивийн сүүний түншлэлийн гишүүн 13 улсын хүрээнд хоёр талт уулзалт, хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулах санаачилга хэрэгжиж байгаа билээ.
Дэлхийн сүүний өдрийг угтаж Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Энэтхэг Улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Монголын хүнсчдийн холбоо, Монголын сүүний нэгдсэн холбоо, Энэтхэг улсын сүүний “Амул” үйлдвэр, Гужаратын хоршооны сүүний маркетингийн холбоотой хамтран “Энэтхэг – Монголын сүүний салбарын хоёр талт цахим хэлэлцүүлгийг 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14.00-16.30 цагт зохион байгуулна.
Тус хэлэлцүүлэгт ЭНЭ холбоосоор бүртгүүлж оролцох боломж бөгөөд үнэ төлбөргүй байх юм.
Сэтгэгдэл ( 0 )