Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн түгээх төвийн 3-р үйлдвэрт өглөөний 07:00 цагт гал гарчээ.
Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн дуудлагын дагуу аврах, гал унтраах 26-р ангийн баг ажиллаж, галыг унтраасан байна.
Галын шалтгааныг Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Үйл ажиллагаа явуулдаггүй, өргөтгөлийн барилгын дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )