Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн түгээх төвийн 3-р үйлдвэрт өглөөний 07:00 цагт гал гарчээ.
Үйлдвэрийн нөхцөл байдал болон галын шалтгааныг Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Үйл ажиллагаа явуулдаггүй, өргөтгөлийн барилгын дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )