Д.Нарангэрэл: Сармагчны цэцэг өвчин аяга халбага, гар, нүүрийн алчуураар дамжина

2022 оны 05 сарын 28

Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй "Сармагчны цэцэг" өвчин Монголд орж ирэх эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж буй.

Тэгвэл энэ өвчний талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл дараах анхааруулга, мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан өглөө.


Тэрээр "Сармагчны  цэцэг өвчний (monkeypox) тууралт салхин цэцэг өвчний тууралттай төстөй боловч арай том, товгор, барзгар, цэврүүтэй, их олон тоогоор гардаг. Нэг хүнд 400-700 ширхэг тууралт гарах тохиолдол түгээмэл байдаг гэж гадны судлаачид бичиж байна.

Тууралт нь гол төлөв тунгалгийн(лимф) булчирхай цочиж, хөндүүр болсны дараа нүд, нүүр, ам, бэлэг эрхтэн зэрэг нимгэн арьс салстаас эхлэн гар, хөл бүх биеэр битүү туурдаг онцлогтой. Тууралтын цэврүү нь вирусийг ихээр агуулдаг тул гар, нүүрийн алчуур, цагаан хэрэгслэл, аяга, таваг, халбага, сэрээ, шүлс, бусад шүүрлээр халдвар дамжих өндөр эрсдэлтэй.

Энэ вирус бидний сайн мэдэх хомхой долоох (херпес) өвчин үүсгэгч вирусийн төрөл юм. Иймээс аль болох тусдаа аяга таваг хэрэглэх, сайтар угаах, дамжуулан хэрэглэхгүй байх, хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх зэргийг анхаарах хэрэгтэй.

Ямар ч халдварт өвчний талаар үнэн зөв мэдээлэлтэй байж урьдчилан сэргийлэх аргыг сайтар мэдэх нь их чухал. Тэрнээс биш айж сүрдэн шуурч болохгүй юм. Нэг дэлхий, халдварт өвчин хил хязгааргүй учраас хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй. Дэлхий нийт уг өвчинд анхаарал хандуулж байгаа өнөө үед бид ч сонор сэрэмжтэй байж, энэ их төгсөлтийн баяр, зугаалага зэрэг олон хүнийг нэг дор цуглуулах арга хэмжээг багасгамаар байна" гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.84) 2022 оны 05 сарын 28

Сэрэмжтэй байх нь юу муу гэж

0  |  0
Зочин(150.129.140.84) 2022 оны 05 сарын 28

ЁСТОЙ ИЧИХ НҮҮР ГЭЖ БАЙХГҮЙ ХУДАЛЧ ХҮН ШҮҮ ЭНЭ НАРАНГЭРЭЛ АВГАЙ. КОРОНО ТУССАН ХҮНИЙГ 8 САЯАР ЭМЧИОЖ БАЙНА ГЭЭД Л ОРИЛООД БАЙСАН МОНГОЛЧУУД ТЭР АЯАРАА ТУСААД ИРЭХЭЭР ӨӨР ӨӨРСДӨӨ ГЭРТЭЭ ЭМЧИЛГЭЭД ЗУГТСАН НӨХӨР ОДОО БАС ЮУ МУУ ЁРЛООД БАЙГАА МУУ АМТАЙ МУУХӨЙ САНААТАЙ АВГАЙ ВЭ. ДАНДАА Л АВЧ БОЛОХГҮЙ ХАЯЖ БОЛОХГҮЙ ЁРЫН ЮМ ЯРЬЖ ГАРЧ ИРЭЭЛ АМЬТНЫГ АЙЛГАХ ЗОВООХ ТУЙЛЫН ДУРТАЙ АВГӨЙ ШҮҮ. ЗОРОНО ЯАЛАА ХӨӨӨ 8,000,000 аар эмчлээд болохгүй эдгэхгүй үхээд байсан чинь бүгд тусахаар 8000 төгрөг ч хүрэхгүй витамин С, витамин Д,асдирин уугаад бүгд зүгээр болсон.ОДОО ЁРЫН ӨВЧИН БҮҮ МОНГОЛЧУУДАД

0  |  0
Зочин(103.212.117.150) 2022 оны 05 сарын 28

Гэтэл танай сайдын зөвлөх чинь шулуун гэдсээр сексддэг хүмүүс дамжуулдаг ч гэх шиг солиорч өгсөн дөө. Тэр зөвлөхдөө л сайн тайлбарла.

0  |  0
Амаржаргал(202.126.89.196) 2022 оны 05 сарын 29

Нийтийн эзэмшлийн явган хүний зам, автобусны буудал дээрх тэрэгтэй шорлог, гар худалдаа, хүнс хоолны үйлчилгээг цэгцлээч, Сумка дарга шийдвэрээ эргэж харах болж дээ

0  |  1
Евгей(103.229.123.14) 2022 оны 05 сарын 28

Улиг болжээ

0  |  0
Зочин(203.91.115.50) 2022 оны 05 сарын 28

Энэ их мэдэгч зайлаагүй л байгаа юм уу.

0  |  0
Top