ФОТО: Улаанбаатар марафоны ОНЦГОЙ АГШНУУД

2022 оны 05 сарын 28

“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтэд нийт 20 мянга гаруй хүн бүртгүүлсэн бөгөөд гадаадын 26 орны 150 гүйгч оролцлоо. Марафонд оролцогчид 1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км гэсэн төрөлд гүйсэн юм.

21 км, 42 км-ийн хагас, бүтэн марафонд оролцогчдын амжилтыг олон улсын жишгээр автомат чипээр тодорхойлно.

“Улаанбаатар марафон-2022” олон улсын  гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж ирсэн. Хамгийн анх  2014 онд  16.839 иргэн оролцож байсан бол  2015 онд 18.085, 2016 онд 25.000, 2017, 2018 онд 30.000-д хүрчээ.  Мөн 2019 оноос  нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 32.000 гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан. Харин 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас марафон гүйлт завсарлаад байсан юм.

Манай гэрэл зурагчин тус марафоны зарим сонирхолтой агшныг гэрэл зургийн дуранд буулгасныг хүргэе.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(66.181.161.76) 2022 оны 05 сарын 30

Баярлалаа

0  |  0
Top