Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр /2022.05.30/ "ТВ8" телевизийн "УУЛЗАХ ЦЭГ" нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч Ж.Баттуултай ярилцлаа. Түүний ярилцлага, хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна.
-ЭРХ БАРИГЧИД С.ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮНТЭЙ БАЙХАД АН ЯЛАХГҮЙ ГЭДЭГ АРГАТАЙ БОЛСОН-
-Дээд шүүх “Нам дотроо учраа ол” гэсэн мэдэгдэл гаргасан. Дүрмээрээ С.Эрдэнэ огцрох ёстой. Энэ нь Дээд шүүх 2024 он хүртэл шийдвэр гаргахгүй гэсэн үг. Ийм тохиодолд нэрээ татахаас өөр аргагүй.
-Эрх баригчид С.Эрдэнэ гэдэг хүнтэй байхад АН ялахгүй гэдэг аргатай болсон. Мөнгө зарахгүй ялах гоё арга шүү дээ.
-Миний улс төрийн нас 2004 оноос эхтэй. Би улс төрд төлөвлөгөөгүй явсаар ирсэн.
-Э.БАТ-ҮҮЛ БОЛ ТОМ БАРЬЦААНД ОРСОН-
-Бид 1990 оноос хойш 30 жил найзалсан. Муу сайнаа яривал бүгдийг л ярина. Том барьцаанд орчихсон гэж боддог. Э.Бат-Үүл бол том барьцаанд орсон.
-Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж “Э.Бат-Үүл С.Зоригийн хэргийн захиалагч гэж зарласан. Тэр хүнтэйгээ заргалдах ёстой биз дээ. Энэ чинь том гэмт хэрэг шүү дээ. “Найзыгаа алсан” гээд нөгөө намын хүн нь гүтгэчихлээ шүү дээ.
-2017 онд Ерөнхийлөгч болоход АН УИХ-д цөөнхийн цөөнх гишүүнтэй. Дараа нь 2020 оны УИХ-ын сонгууль болоод хоёрхон гишүүн нэмэгдээд 11 болсон. Ерөнхий сайд нь нөгөө намынх. Дараа нь цар тахал гараад гадаад айлчлал таг. Ийм л нөхцөлд Ерөнхийлөгчийн албыг хашсан.
-Миний зөвлөх гэхээр хэдэн зуун хүн бий. Сая надтай өрсөлдсөн Ж.Батсуурь хүртэл миний зөвлөх байсан. Ж.Батсуурь зээл авбал бас надтай холбоотой болох уу.
-Намайг Ерөнхийлөгч байхад АН-ын есөн гишүүн л УИХ-д байсан. Би тэнд хүн тавих ямар ч боломжгүй албан тушаалд байсан.
-"САХАЛ" Д.ЭРДЭНБИЛЭГ БИД 1980-ААД ОНЫ НАЙЗУУД-
-Бид чинь цөөхүүлээ. Бие биенээ танина. Ялангуяа бизнесийн хүрээнийхэн. "Сахал" Д.Эрдэнэбилэг бид 1980-аад оны найзууд. Би улс төр рүү орсоноос хойш ерөнхийдөө салсан.
-Монголд бизнес хийхийн тулд там туулна шүү.
-Улстөрчид газрын баялгийг лиценз гэдэг юмаар аваад өөрсдөө баяжаад байгаа процесс. Тэгээд анх удаа Дундговь аймгийн Салхитын мөнгөний орд дээр, бидний баялаг дээр хятадууд дураараа дургиж эхэлсэн. Хятад монгол хоорондоо муудаагүй. Авсан хятадууд нь хоорондоо муудаад тухайн үеийн шүүх, цагдааг хоёр хуваагаад явж байсан мэдээлэл. Миний өмнөх Ерөнхийлөгчид ирсэн мэдээлэл. Тэр мэдээллийн дагуу ажиллагаа хийгдээд, надад танилцуулсан. Г.Занданшатар газар дээр нь тагнуулынхныг авч очсон. Яагаад гэвэл цагдаа дотор мэдээлэгч байгаа байхгүй юу. Өглөө нь хориход нас барсан шүүгчийн хүү хилээр гараад явчихсан байсан. Манай шүүх ийм л байдалтай байна.
-"Алтан Дорнод Монгол"-ын Т.Ганболдыг танина. Монгол жижигхэн шүү дээ.
-ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОН ГЭР БҮЛЭЭ ГАРГАЖ ЯРИХ АЛБАГҮЙ-
-Хувийн амьдрал гэдэг хувийн амьдрал шүү дээ. Гэр бүл үр хүүхэд байна. Би өөрөө улс төр гэдэг бохир юм руу орсон. Энэ сонголтын төлөө тэднийг хэлмэгдүүлсэн. Дахиад л цахимаар гараад тэднийгээ хэлмэгдүүлэхийн хэрэг юу байна.
-Ерөнхийлөгч болгон гэр бүлээ гаргаж ярих албагүй шүү дээ. Тэр өөрөө хүсэхгүй байна. Гэр бүлээрээ хүсэхгүй. Би Ерөнхийлөгчийнхөө ажлаа л хийх ёстой. Дөрвөн жил ажиллахдаа хоёр хоног л амарсан.
-Бид өнөөдөр шашнаа шүтэж чадахгүй байна. Далай ламаа урьж чадахгүй байгаа.
-Оростой хамтрагч байсны хувьд бид тусгаар тогтнолоо олж авсан. Тухайн үеийн удирдлага мундаг нүүдэл хийсэн. Хятад ганцаардаж байхад 30 мянган хонь өгснөөр бид далайд гарах гарц нээгдэнэ. Бас шашнаа шүтэх Далай ламаа урих бодлого ард нь явж байна.
-БИ В.ПУТИНТЭЙ ДОЛООН УДАА УУЛЗСАН-
-Би Энэтхэгт Далай ламтай уулзахдаа “Би өөрийг чинь жанч халахаас өмнө эх орныг чинь үзүүлэх бодолтой” гээд хэлчихсэн юм. Тэгээд Ши Жиньпинд захиа бичсэн.
-В.Путинтэй долоон удаа уулзаж байсан албан ёсны айлчлал хийж байгаагүй.
-Дайн дуусаасай гэж залбирах хэрэгтэй. Энэ дайн АНУ, Европын холбоо, Оросын дайн. Том гүрнүүдийн дайн газар нутгийн наймаагаар төгсдөг. Дэлхийн II дайны дараа АНУ, ЗХУ, Англи гурав сууж байгаад Ази, Европыг хувааж авсан.
-Монгол Улс эдийн засгийн хувьд баталгаагүй. Ямар нэгэн юм болоод хилээ хаагаад 20 жил амьдрах чадвартай байх ёстой.
-М.ЭНХСАЙХАНЫГ УРД ХӨРШИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ГЭЖ БОДДОГ-
-2014 онд Ши Жиньпин дарга ирсэн. Тэр үед Галбын говийг цогцоор хөгжүүлэх гэдэг дээр гарын үсэг зурсан. Тэрийг дагасан гэрээ УИХ дээр орж ирсэн. Гэрээнд 30, 40 жилээр хөгжүүлнэ гэсэн байсан байсан. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжээд байсан. Би эсэргүүцсэн. Би төмөр замаа өөрсдөө барина. Тавантолгойгоо өөрсдөө ашиглах ёстой гэж үзсэн. Тэр гэрээг УИХ-ын 40 гишүүн эсэргүүцсэн.
-Би М.Энхсайханыг урд хөршийн бодлогыг хэрэгжүүлэгч гэж одоо хүртэл бодож явдаг.
-Парламентын засаглалтай байх нь зөв. Тийм учраас Ерөнхийлөгч нэг удаа сонгогддог байх нь зөв. Нэг хүнийг худалдаж авахаас муу сайн ч 76 хүнийг худалдаж авах нь хэцүү.
Сэтгэгдэл ( 27 )
Хамгийн мундаг ерөнхийлөгч бсан даа. Зөв зүйл хэзээд ялна!
Оросын бууны нохой\n
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ .ҮНЭН ЗӨВ ЯРИЛАА.
ӨМХИЙ ТАЙРДАС ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ЛАЛР ПСДАК
БАТТУЛГАА ФИТИЙ ШАА МИНИХӨ ОДОО ЧАМД ИТГЭХГҮЙ ЗАЙЛ
Lalriin nowsh
erunhiilegch baihdaa erunhiilegchiin zasaglal zuv MAN namiig taraana geed hutsaad baisan odoo bolohoor erunhiilegch neg udaa songogdoh ni zuv parlamentiin zasaglal zuv geh shig bair suurigui eh ornoo boddoggui novsh
Өнөөдрийн улс төрд цэвэр хүн байхгүй. Гэхдээ Энэ хүнийг бүтээгч гэж хардаг. Энэ эрхэм газар нутгаа зараагүй. Энэ эрхэм хувьчилж авсан томоохон үйлдвэрүүдээ устгаагүй, бүгдийг хөл дээр нь босгосон. Бас томоохон бүтээн байгуулалт хйсэн. Өнөөдрийн МАНАН бүхэлдээ энэ хүний эсрэг ажиллаж байна. Тэгэхээр тэдэнтэй ганзага нэг гэсэн үг. Тэдний нөгөө талд нь бараг ганцаараа шахам зогсож байна гэж ойлгогдохоор. Өнөөдрийн бүх болохгүй зүйлд энэ эрхмийг буруутай мэтээр бичих юм. Үнэхээр тийм үү? Эсвэл гүтгээд байна уу?
путины гөлөг
Сайхан сайн ЗӨВ eрөнхийлөгчтэй байж билээ ҮНЭН шүү
Монгол Улсад орж ирэх байсан 80 тэрбум долларыг гацаасан, худлаа Монгол гэж цээжээ дэлдсэн мянганы луйварчин\n
Сайхан ерөнхийлөгчтэй байж билээ
Мундаг байна.Элбэгдорж,Энхсайхан мэтийн хятадын тавиул,Батүүл, Эрдэнэ мэтийн барьцаанд орсон гэмт хэрэгтэнүүдийг бодвол эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн шүү.
Мундаг. Ямарч байсан Элбэгдорж,Энхсайхан мэтийн хятадын төлөөнийхэн Бат Үүл,Эрдэнэ мэтийн барьцаанд орсон гэмт хэрэгтэнүүдийн дэргэд эх орноо,ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн байна.
Монгол эр гэхэд хадамдаа үйлчилсэн хазгар донгио.Ийм хүнийг ерөнхийлөгчөөр сонгосон Монголын оюуны ядуурлууд энэ улсын ирээдүйг удаан жилээр хойшлуулсан да.Муу юманд толгой нь ажилладаг сөөнгө дурак нөгөө сонгосон армиараа бүчүүлээд ардчилалыг намнаж яваа.Тэр оюуны ядуурлууд нь угаасаа бөгсний цаас гэдгээ мэдэхгүй дэмжиж бн ч гэх шиг,нойлийн цаас норхоороо яадаг билээ бүгд мэдэх байх.Эзэн гэгч чинь энэ үү гэж бодхоор заоуусыг өрөвдөх юм.
Хамгийн хогийн жонхуу Оросын илт бууны нохой
Зохиолын дагуу
mulguu huur be diplomat yos gej medehgui saihan samarch baisan bna da.hagalgaj butargaad l tuvdiin dalai lam yamar hamaatain
BATTULGA MONGOLOO GSN SETGELTEI AJILSAG KHUN SHIG BDAG.
Нүүрсний төмөр замыг яагаад өргөн царигаар барьж Монголын нүүрс тээврийг гацаасныг асуусан уу сэтгүүлчээ,асуугаагүй бол төлбөрт нэвтрүүлэг гэхээс өөр яахав
хэнд ч хэрэггүй яриа хог
Үнэхээр МУ-ын улс төрчид гээд эх орноо худалдагсадыг үнэн зөвөөр нь хэллээ ш дээ.Өөр юу хэрэгтэй юм? Эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг ингэж нухчин дарах уу?
Олон 7 үггүй олив долив зангүй \nӨөрийн үзэл бодолдоо тууштай тэвчээртэй нэгэн гэж боддог
Мунднг!
Бас л сайхан шаадаг гардаа Түвшинбаяр хүн зодох хүн биш гээд байсан хүн алдаг хүн байсан шүү дээ
үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй, зүтгэлтэй хүн шүү
Зөв шүү,маш зөв ярьсан байна.