ОХУ-ын Буриад улсын Тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой Улаан-Үд хотод уулзаж, ярилцлаа. Тэрбээр Улаан-Үд хотод болсон Монгол, Оросын бизнес форумын үр дүнгийн талаар, Монгол, Буриад улсын харилцаа хамтын ажиллагааны тухай болон Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож байгаа буриад цэргүүдийн талаар ийнхүү ярилаа.
-“Орос-Монгол. Шинэ бодит байдал дахь түншлэл” форумд Буриадын талаас хэдэн байгууллага оролцсон бэ. Байгууллагууд хамтран ажиллах газруудаа олсон байх...
-Энэ форумд 3000 гаруй хүн бүртгүүлснээс Монголын талаас 200 гаруй хүн шууд болон онлайн хэлбэрээр оролцсон. Бид олон асуудлаар хэлэлцлээ. Оросын талаас Эрхүү, Новосибирск муж, Москва хот гээд олон бүс нутгаас төлөөлөгчид ирж, оролцсон. Арга хэмжээний үеэр шинэ нөхцөл байдал, зөвхөн ОХУ, Өрнөдийн харилцаанд үүсээд буй нөхцөл байдал төдийгүй дэлхий дахинд бүхэлдээ өөрчлөгдөж буй шинэ нөхцөл байдалд хэрхэн бизнесээ хөгжүүлэх асуудлыг хэлэлцсэн. Шинэ нөхцөлд хамтын ажиллагааны шинэ салбарыг тодорхойлж, шинэ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, бизнесийн шинэ түншлэлийг эхлүүлэх шаардлага гарч ирж байна.
Форумын хүрээнд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцсон. Бидний зүгээс өндөр технологийн анагаах ухааны салбарт хамтран ажиллах санал тавьсан. Тухайлбал, Буриад улсад цөмийн анагаах ухааны төв байгуулагдсан. Тус төвд тухайн өвчтөнд тусгайлан зориулж радиофарм тоног төхөөрөмж бүтээх чадалтай. Тоног төхөөрөмж маш мэдрэмтгий, ашиглалтын хугацаан нь хэдхэн цаг байдаг. Түүнчлэн, бидэнд зөвхөн оношилгооны төдийгүй эмчилгээний тоног төхөөрөмжүүд бий.
Монгол Улсад дорнын уламжлалт анагаах ухаан өндөр хөгжсөн. Энэ нь жуулчдын сонирхлыг татдаг. Тиймээс форумын үеэр аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны асуудлыг мөн хөндсөн. Аялал жуулчлын баруун чиглэлүүд хязгаарлагдсан тул Монголыг сонирхох сонирхол нэмэгдэж, Монголын аялал жуулчлалын салбарт том боломж бий болж байна.
Монголын жуулчдад Байгаль нуур, Буриад, Орост айлчлах сонирхол бий. Байгаль нуурыг тойрсон аялал жуулчлалыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг эхлүүлээд байна. Тиймээс аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ирээдүй бий.
-Форумын үеэр хөдөө аж ахуйн салбарт хэлэлцсэн асуудлууд ямар шийдэлд хүрэв?
-Форумын үеэр хэлэлцсэн чухал салбарын нэг бол хөдөө аж ахуйн салбар байлаа. Энэ салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Россельхознадзор /Холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын алба/ нь Буриадын “Бурятмяспром” компанид Монголоос мах импортлох зөвшөөрөл олгосон сайхан мэдээ бий. Буриад улсад махны нийлүүлэлт хангалтгүй байдаг. Тиймээс бид махаа Шинэ Зеланд зэрэг гуравдагч орнуудаас худалдан авч байна. Хөрш зэргэлдээ Монгол Улс байхад холын Шинэ Зеландаас мах тээвэрлэх шаардлагагүй. Мэдээж хэрэг амьтны эрүүл ахуйн шаардлага зэрэг асуудлыг шийдвэрлэсэн тул мах импортлох зөвшөөрөл олгоод байна.
Үүнээс гадна бидэнд малын ноос хэрэгцээтэй байна. Байгалийн сүлжмэлийн үйлдвэр утас зэрэг хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэвч ноос мөн л өндөр эрэлттэй байдаг. Бид малын ноосыг бусад бүс нутгаас худалдан авч байна. Үүний сацуу ОХУ-ын Засгийн газар импортыг хөнгөвчлөх шийдвэр гаргаад байна. Үүнд 1400 гаруй нэрийн бүтээгдэхүүний импортын татварыг тэглэсэн. Үүнд ноос орж байгаа. Энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий.
Бидний зүгээс шилмэл үүлдрийн бух зэрэг эцэг мал нийлүүлсээр ирсэн. Энэ тал дээр Буриад улс ОХУ-д тэргүүлдэг. Түүнчлэн, үр тариа нийлүүлэх боломж байна. Монгол Улс нэг тэрбум мод тарих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Бид шилмүүст модны суулгац нийлүүлэх тохиролцоонд хүрээд байна. Сэлэнгэ аймагт гэхэд 100 мянган суулгац нийлүүлэхэд бэлэн болоод байна. Мод гэлтгүй жимс, жимсгэний үр, суулгац нийлүүлэхэд бэлэн. Тиймээс хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Өнөөдөр гэхэд гахайн мах нийлүүлэх тухай асуудал хөндөгдсөн. Монгол Улс их хэмжээний гахайн мах импортолдог. Тэр дундаа Буриадаас худалдан авдаг. ОХУ дахь 30 гахай үржүүлгийн цогцолбор болох “Сибагро” үйлдвэр манай Буриадад үйл ажиллагаа явуулж байна. Тус үйлдвэр Монголд 5000 тонн гахайн мах нийлүүлдэг. Энэхүү бизнес уулзалтаар гахайн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төдийгүй Монголд гахайн мах боловсруулах, улмаар Монголоос бусад улс орнууд руу экспортлох асуудлыг хэлэлцсэн. Мөн хөдөө аж ахуйн техник нийлүүлэх боломж нээлттэй байна. Форумын үеэр ийм төрлийн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зохион байгуулсан.
-Боловсролын салбарын хамтын ажиллагааны тухайд?
-Боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудалд онцгой ач холбогдол өгсөн. Монголын төгсөгчдөд хөдөө аж ахуй, малын эмч, барилга, анагаах ухаан, орос хэлний багш зэрэг мэргэжлээр үнэгүй сургах боломж олгоход бэлэн байна.
Үүний сацуу, ложистик, иргэний агаарын тээвэр, хилийн шалган нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, хоёр талын хамтын ажиллагаанд гол гол тулгамдсан асуудлуудыг нээлттэй хэлэлцсэн. Тиймээс энэ форум үр дүнтэй болсон гэж үзэж байна. Арга хэмжээний мөрөөр тодорхой алхмууд хийнэ гэж найдаж байна.
-Энэ бүх үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд хил дээр саатаад байгаа явдлыг байхгүй болгож өгөөч ээ гэсэн хүсэлт форумд оролцогчдоос ирж байгаа харагдсан...
-Асуудлыг хурдан шийдэхийн тулд бидний сая хэлэлцсэн хамгийн үр дүнтэй зүйл бол Монгол Улсад эрдэсийн хөрс баяжуулалтын бордооны эрэлт хэрэгцээ нэн түрүүнд гарч ирж байгааг харлаа. Хоёр талаас биенесийн үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс харилцан тооцооны хэлбэр буюу ямар нэгэн гадны банкны оролцоогүйгээр Монгол Улс төгрөгөөрөө, ОХУ рублиэрээ харилцан тооцоо хийх санхүүгийн боломж бий гэдгийг хэлэлцлээ. Тийм учраас Оросын талаас Монголын хэрэгцээнд нэн шаардлагатай байгаа бүх зүйлийг нийлүүлэхэд бэлэн байна. Окинскийн өндөгний үйлдвэр л гэхэд Монгол Улсад зээлийн хэлбэрээр өндөг нийлүүлж байна. Харин Монгол банкны зүгээс рубль-төгрөгийн тооцоог харилцан бие биедээ ашигтайгаар хийхийн тулд алхам хийх хэрэгтэй байна. ОХУ-ын талаас үүнд бэлэн байгаагаа бүрэн илэрхийлсэн.
-Бензин шатахууны нийлүүлэлтийг нэмэх тухай асуудалд шийдэлд хүрэх боломж бий юу?
-Бензиний төлбөр тооцоог төгрөгөөр хийх тухайд, ганцхан шатахуун, нефтийн бүтээгдэхүүн бус Монгол Улсын хэрэгцээг хангахуйц бүх төрлийн бүтээгдэхүүн, барааг Оросын талаас ханган нийлүүлэхэд бэлэн байна. Бензиний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийн тухайд эгэл хүний хувьд дүгнэхэд, ОХУ-ын хэмжээнд нефтийн бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, хангалттай байгаа учраас Монгол Улс руу ханган нийлүүлж байгаа хэмжээ хомсдоно гэж хэлж чадахгүй. Шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлье гэсэн хүсэлт боломжтой байх.
“Буриад хөвгүүд бол БААТАР”
-Эцэст нь танаас Украин дахь тусгай ажиллагааны талаарх бодлыг тань асууж болох уу?
-Энэ талаар ярихад эхлээд түүхэн баримтуудыг өгүүлье. Яагаад цэргийн ажиллагааг эхлүүлэх шаардлагатай болсон талаар өгүүлье. Танай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг дажуулах боломжгүй байсан ч хувь хүний хувьд та бүхнийг үүнийг ойлгож аваасай гэж хүсэж байна.
/Тэрбээр Донецкт байхдаа өөрийн авсан гэрэл зургууд болон ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагаа яагаад эхэлснийг тайлбарласан түүхэн баримт, зургуудыг харуулав/
Тухайлбал, 2014 онд Украины цэргийн онгоц далайн эрэг дээр хүүхдийн амралтын газрыг бөмбөгдсөн. Донецк хотын дотор байдаг дурсгалын самбарт байгаа амиа алдсан хүүхдүүдийн жагсаалт маш урт. Би тэр үед тухайн үйл явдлыг өөрийн нүдээр харсан. Миний өөрийн гараараа авсан гэрэл зургууд байна. Хот дотор болсон үйл явдлын гэрчийн хувьд өөрийн нүдээр харсан зүйлээ ярья.
Өсвөр насны охид хүртэл шатах бодис бэлтгээд шатамхай зүйлээ үе тэнгийнхэн рүүгээ шидэлж, шатаах ажиллагаа явуулж байсан нь балчир бага залуусын тархинд юу суулгаж өгсөн бэ гэдгийг харуулна. Бодохоос аймаар. Энгийн иргэдийн эсрэг анхнаасаа зорилго, сэдэлтэйгээр зохион байгуулсан үйл ажиллагаа юм. Эцсийн үр дүнд нь шатсан, амиа алдсан эгэл жирийн иргэд. Иргэдийг байшингаас гаргахгүй байлгаж байгаад шатаасан. Хижээл насны эмэгтэйг боомилж хөнөөсөн. Иргэд төр засгийн бүтцийн эсрэг ямар нэгэн жагсаал хийгээгүй, нийлж цуглаагүй байхад шүү дээ. Зүгээр л амьдарч байсан энгийн иргэдэд хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулдаг ямар төр засаг Киевт бүрэлдсэн байгааг төсөөлөхөд хэцүү. Тэр тусмаа улсын ирээдүй болсон хүүхэд залуус ийм зүйл хийхэд бэлэн болтлоо хүмүүжиж байна гэдэг нь яаж хүний уураг тархинд багтах вэ. Энэ мэт олон баримтууд бий.
/Тэрбээр нөхцөл байдлын ерөнхий шалтгааныг тайлбарлаж, гэрэл зургаар хавсаргасан олон баримт харуулсны дотор аймшигт яргаллыг харуулсан, нийтлэх боломжгүй зургууд ч байлаа/
ОХУ энэ цэргийн ажиллагааг эхлүүлэх шаардлагатай байсан. ОХУ-д өөр цуцах арга зам, сонголт байхгүй. Ажиллагааг эцсийн цэг хүртэл явуулахаас өөр арга байхгүй. Энэ цэргийн ажиллагаанд ард түмэн даяараа татагдсан. Бид заавал ялах болно.
-Монголчууд Украин дахь цэргийн ажиллагаанд оролцож байгаа буриад цэргүүдийн төлөө санаа зовж байгаа. Бас сошиалаар худал мэдээлэл их байна...
-Энэ цэргийн ажиллагаанд Буриад улсын цэрэг эрс тусгаар тогтнолынхоо төлөө нэр төртэйгөөр үүргээ хүлээж, оролцож байгаа. ОХУ-ын Баатар цол авсан хэд хэдэн буриад залуус бий. Харамсалтайгаар Баатар цолыг нөхөн олгож байгаа буюу амь үрэгдсэнийх нь дараа олгож буй тохиолдол байна. Гурван буриад цэрэгт ОХУ-ын Баатар цол олгосон. Хоёр цэрэгт амь үрэгдсэнийх нь дараа олгохоор зарлиг нь гарах гэж байгаа. Нэг цэрэг нь амьд сэрүүн байгаа.
Гэхдээ ОХУ-ын баатар цол авсан ч, аваагүй ч манай хөвгүүд бидний хувьд баатар. Яагаад гэвэл тэнд ямар байгааг бид өөрсдөө мэдэж байгаа учраас мэдээж амаргүй байна гэдгийг манай хөвгүүд ойлгож байгаа. Бэлтгэгдсэн байгаа. ОХУ, түүний ард иргэд, хойч ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг хамгаалан манай иргэн бүр өөрийн оролцоог зориулах болно гэдгээ ухамсартайгаар ойлгодог.
-Тусгай ажиллагааны үеэр хэдэн буриад цэрэг амиа алдсан бэ?
-Хэдэн цэрэг амиа алдсан талаарх мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яам өгдөг. Энэ талаар ОХУ-ын Батлан хамгаалах яаманд хандах ёстой. Гэхдээ эцсийн цэг хүртэл ялалтын төлөө явахад манай ард түмэн бэлэн байгаа. Өнө удаан хугацаагаар үргэлжлэх энх тайвны төлөө бид эцсийг нь хүртэл явах болно.
Сэтгэгдэл ( 20 )
ta nart uguh mah mongol baihgui muu lalriin orsuudaa
Зайлаарай хогийн буриад новш
Сэтгэгдэл устгахаа боливол яасым бэ!!!
Setgegdel ustgadgaa bolivol yasiin be adminaa!!!!!
Koronagiin xund ued Mongol ouytnuudad setgel gargaj tusalsan. Mongold elegtei xun sanagdsan shuu. Manaixan zarim nuxduud umiig sain talaas n dugnej uudruguur xarj surax xeregtei bna. Shineer xariltsan ashigtai xamtran ajillax bolomj gej uzej bna. Amjilt xusue!
Ene Buriadiin terguun koronagiin xund ued Mongol oyutnuudiig mash undur zoxion baiguulalttai xuleen avch tsaanaas yadarch irsen zaluuchuudad maani mash ix dem bolson xun shuu!! Yamarch bsan Mongoldoo elegtei l xun sanagdsan. Tsaashdaa 2 ulsiig xolbox guur bolon ajillaj xil gaali tatvariin daramtiig bagasgax tal deer nuxatstai arga xemjee avch chadval bidend bugdeerend n ashigtai. Amjilt xudue!
Лалрууд олон жил дарлачаад одоо өөрсдөө хэцүүдэхээр нэг юм наашаа харах шив. Хиагтаар 2 удаа машинтай гарч үзсэн. Монголын хилээр 15 минутанд гардаг хирнээ, Оросын хил дээр 8 цаг очерлодог. Оросын гаалийнхан гэж балиар дээрэнгүй ааштай лалрууд байдаг, шээх газар ч байхгүй машиндаа 8 цаг гүрийнэ, жаахан хүүхэдтэл явсан хүмүүс ол бүр үгээ хэлж байсан. Дээр нь Оросоос авсан барааг нь Оросын хил дээр хураадаг, цаашаа байнга цагдаа нар нь зогсоож торгоно.
өмхий махаа зараа
Yamarch bsan naashtai exlel. Ter gaaliin tatvariin asuudliig turiin tuvshind yarj shiiduulex shaardkagatai
Монгол эмэгтэйчүүдийг дэмжээд оёсон хатгасан 200 кг хувцасанд ямар ч татвар, хязгаарлалтгүй оруулж борлуулах эрхийг нь өгчих. Тэгвэл жинхэнэ хөрш орны дэмжлэг болох гээд байна. Өнөөдөр монгол нөхрүүд нь харь оронд хар бор ажил хийж, үлдсэн хэдэн эхнэр хүүхдүүд нь монголын баялагт эзэн суусан бүлэглэлүүдийн байшин сав, орон гэрийг янзлах ойр зуурхан цэвэрлэгээ юмханаар гол зогоож байна. Ядаж оёсон жаахан ажилд нь боломжыг олгочихвол тун их дэм болох гээд байна даа.
Оросуудыг зах зээлийн эхлэлийн хүнд үед монголчууд хувцас хунарых нь хэрэглээг дөхүүлж өгч байлаа. Одоо тэрэн шигээ хувцас хунарын татвар гаалиа чөлөөлөөд өгвөл сонирхоод байгаа харилцааны чин эхлэл тавигдах юм уу даа. Өөр улсууд нь энэ дэмжлэгээ дотоодын өөр бүлэглэлүүдэд өгөөд л нөлөөллөө сүрхий үзүүлээд л явж байна. Дээхэн цагт эдгээр бүлэглэлүүд нь ашигтай харилцаанд яс хаяж өнөөдөр ихэнхи зах зээлийг эзэлчихсэн, ноёрхчихсон байх жишээтэй. Одоо монголчуудад хийж үйлдвэрлэж чадах юм нь энэ хэдэн эмэгтэйчүүдийн оёж, нэхэх юмнаас өөр юм ч алга байх шив дээ. Баялагууд нь бүгд бусдын мэдэлд..
Их юмаар гийгүүлэх нь. Мах авч Ялзарч байгаа барууныхан гэчихээд далай тжнгис гатлуулан мах авч байх ГЭЖ дээ. Бурядуудаа ГЭЖ. ОРОСУ өвөө нь хэдэн хөвгүүний нь галын аманд амьдаар нь шарж өгч их гийгүүлж байгаа юм байна. Сайн байна буряд хүүхнүүд шар толгойтой хүүхэд гаргавал ад үзэгдэхгүй онигор гэж шоолуулахгүй болох юм даа. Болж дээ болж дээ.
Монголын экспортын маханд цогцос хадгалах бодис хольж үнэрийг нь дардаг гэдгийг ховолчихьё буриадууд аа. Монголоос мах авбал цогцос болно гэсэн үг.
Tөв нь хоригт ороод хүндхэн байдалтай болоод ирэхлээр одоо л нэг юм Mонгол гэдэг улс хажууд нь байдгийг санаж л дээ..\n.
Orosuud importiig orloh gej mash olon baraanii tatvariig baihgui bolsoniig door heden garuud medehgui bna. Vvnd noos mah orj bgaa sh de. Odoo hayadaad bgaa noosoo orosd zarval sain da. Hervee rubbeli togrogoor hudaldaa hiivel bidend dollariin hansh osohgui tun sain daa.mongoliin neftiin hereglee baga sh de.. mash sain daa.
Гаалийн 40-60% татвараа буулгахчих,Эгийн голын усан цахилгаан станцад тавьдаг хоригоо боль.Түүний дараа л..
РУБЛЬ НАВС УНАХ НЬ ДЭЭ.
БУРИАД УЛС БИШ\n2) Алексей Самбуевич Цыденовтой өөрийн удирддаг газарт жорлон барих хагас дутуу эрх байгаач Монгол улстай шууд харилцах эрх байхгүй бараг бүх зүйл дээр Москвагаас зөвшөөрөл авдаг \n3)Орос гадаадаас авч чадах бүх бараа авах гэж маш олон улсад татвар хөнгөлж бүх зүйл дээр найр тавьж байгаа Монголд тусдаа сайн хандаад байгаа юм биш \n4)ам нээх болгондоо МУ боловсролын чанар маш муу гэх боловч бодит байдал бол БУРИАД, Монгол улс их сургууль харьцуулаад үзвэл БУРИАД их сургууль хол хоцорно гэхээс дөхөж очихгүй \n5) рубль худалдаа хийн гэдэг яриа бол Орос шийтгэл хориг
1) БУРИАД УЛС БИШ\n2) Алексей Самбуевич Цыденовтой өөрийн удирддаг газарт жорлон барих хагас дутуу эрх байгаач Монгол улстай шууд харилцах эрх байхгүй бараг бүх зүйл дээр Москвагаас зөвшөөрөл авдаг \n3)Орос гадаадаас авч чадах бүх бараа авах гэж маш олон улсад татвар хөнгөлж бүх зүйл дээр найр тавьж байгаа Монголд тусдаа сайн хандаад байгаа юм биш \n4)ам нээх болгондоо МУ боловсролын чанар маш муу гэх боловч бодит байдал бол БУРИАД, Монгол улс их сургууль харьцуулаад үзвэл БУРИАД их сургууль хол хоцорно гэхээс дөхөж очихгүй \n5) рубль худалдаа хийн гэдэг яриа бол Орос шийтгэл хориг
Гаалийнхаа таттварыг буулгаачэээ. Оросуудаа.