ОХУ-ын Буриад улсын Тэргүүн Алексей Цыденов Орос, Монголын бизнес форумыг дүгнэн ярих үедээ Монголоос мах импортлох боломж нээгдсэн талаар онцлон ярьжээ.
Алексей Цыденов “Бидэнд мах хэрэгтэй. Учир нь мах дутагдалтай байгаа. Манай мах комбинатуудад импортын мах байна. Тухайлбал, Шинэ Зеландын мах байгаа. Хажууд Монгол Улс байхад Шинэ Зеландаар бид яах юм бэ” хэмээн “Байкал-Daily” сайтад ярьсан байна.
“Орос-Монгол. Шинэ бодит байдал дахь түншлэл” форум тавдугаар сарын 27-28-нд Улаан-Үд хотод болсон юм. Энэхүү форумыг Орос, Монгол хоёр орны нягт хамтын ажиллагааны анхны индэр боллоо хэмээн Оросын тал дүгнэжээ.
Буриадын тэргүүн энэхүү форум нь Буриад улсын хувьд маш үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээсэн байна.
Россельхознадзор /Холбооны мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын алба/ нь Буриадын “Бурятмяспром” компанид Монголоос мах импортлох зөвшөөрөл олгосон билээ. Буриад улсад махны нийлүүлэлт хангалтгүй байдаг учир махаа Шинэ Зеланд зэрэг гуравдагч орнуудаас худалдаж авдаг.
Сэтгэгдэл ( 12 )
Аль алиндаа хэрэгтэй. Москва нь зөвшөөрвөл
Umhii hujaa tejeej baihaar eleg negtenteigeer.Mah ugch baigaad hariyd ni orchin veiin suopir vildvertei boloh haragtai.naimaa hiij baisan ni deer.
Та нартай хамтарч ажиллахгүй. Харин та нарыг нутагтай нь Монглд улсад нийлүүлэхийг зөвшөөрнө.
Буриад Тувагиин удирдагчид монголд элэгтэи шүүдээ.Бүхнииг москва мэддэг улс шүүдээ. Саин ашиглах л хэрэгтэидээ. Элэг нь хаачихав .мал махаа саин зарах лхэрэгтэидээ .хятад эзэнтэи үилдвэрүүдээс бэлдэхгүи баилгүидээ.
Та нар монголын ноос ноолуур, арьс ширэн оёмол бүтээгдэхүүний жижиглэн худалдааг дэмжээд өгвөл сайн л байна. Монголоор дүүрэн нөхөр нь гадаад явсан эмэгтэйчүүд амьдарлаа залгуулах гэж хэцүүхэн л байна. Гаднаа нэг л их уул уурхай хөгжил цэцэглэлт харагдаад байвч үнэндээ иргэддээ ямарч хүртээмжгүй хэсэгхэн хүмүүсийнх л болсон. Та нартай хамтрах бизнессманүүд ч тэдэнд жижигдхээр жижиг болсон бөгөөд дээсэн дөрөөн дээр л дэнжигнэж байна даа. Ядаж энэ хэдэн эмэгтэйчүүдийн оёсон урласаныг нь урьдын тусыг санаад дэмжээд өгчихөөч. Эхэндээ оёдол муутай байвч яваандаа чанаржиж та нарыг дааруулахгүй шүү
Цатаглан байхдаа манай махыг тоодогүй өвчтөй энэ тэр гэж гоочилоод авдагүйл байсан,одоо ядраад ирхээрээ авий ч гэх шиг.тэртэй тэргүй шинэ зеланд энэ тэр нь хориг тавсан биздээ.
Урьд нь орсын засгийн газар нь хориглодог байсан..Харин буриадын тэргүүн өөрөө хүсэлт тавьж Путинд хэлж байгаад зөвшөөрүүлсэн байна...
формалинтай махнаас айхгүй байна уу?
OROSUUD ODOO L UHAAN ORJ DEE URD NI BID ZUNDUU GUIGAAD AVDAGGUI BAISAN
МОНГОЛ МАЛЫН МАХ БОЛ ЦЭВЭР ЭКО МАХ ЮМ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЫН МАЛ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БЭЛЧЭЭРЛЭЖ ЭМИЙН УРГАМАЛАА ӨӨРӨӨ ТҮҮЖ ИДДЭГ.
Manai mah nuli omhii shuu. Hortoi bodisond udaan bailgadag bitgii aw uhne shuu
Huue manai mah nuli omhii deer ni formalind honuuldag, hort bodistoi bitgii aw uhne shuu