НЗДТГ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох байгууллагууд “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үзэсгэлэн худалдааг зургадугаар сарын 6-8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Энэ хүрээнд хүнсний салбарын 800 мэргэжилтнийг хамруулсан, хүнсний сүлжээнд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тодорхойлох үндэсний зөвлөгөөн, хэлэлцүүлэг зургадугаар сарын 7-нд Төрийн ордны Их танхимд болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавих зорилгоор зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн худалдаанд иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу.
Сэтгэгдэл ( 1 )
нөгөө махаа шахах нь