Фейсбүүк олон нийтийн сүлжээнд Америкийн нэгдсэн улс, Их британи умард ирландын нэгдсэн вант улс, Европын холбооны улсын иргэн мэт хуурамч хаяг нээсэн этгээдүүд Монгол улсын ганц бие иргэдтэй танилцан дотносож “Би удахгүй их хэмжээний хөрөнгө өвлөж авна, би өөрөө дайн тулаантай улсад амьдарч байгаа учраас танд эд хөрөнгөө өвлүүлэх хүсэлтэй байна, Каргогоор эд хөрөнгөө явууллаа, Та тээврийн зардлыг нь төлөөд ав”, “Маш бага хүүтэй, их хэмжээний зээлийг түргэн шуурхай хугацаанд гаргаж өгнө” гэх мэт аргаар хуурч иргэдээс их хэмжээний мөнгийг залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хохирох явдал ихсэж байна.
Дээрх гадаад улсын иргэд нь Монгол улсын иргэдтэй "Google Translate" буюу цахим орчуулгын хэрэгсэл ашиглан харилцдаг бөгөөд мөнгийг нь олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээнүүдийг ашиглан Филлипин, Индонез зэрэг Зүүн өмнөд азийн улсууд руу шилжүүлэн авч байна.
Иймд иргэд та бүхэн гадаад нэртэй, хуурамч хаягтай гадаад улсын иргэдтэй танилцахгүй байж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлнэ үү.
Сэтгэгдэл ( 0 )