СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Охидын жирэмслэлт ЦАХИМ ОРЧИНТОЙ шууд холбогдож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 04 сарын 10

Цахимаар дамжин үйлдэгдэх гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгааг албаны хүмүүс мэдээлж байна. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 108 утасны “Цахим дарамт” төрөлд ирсэн дуудлага 2016-2017 онд эрс нэмэгджээ.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн I хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Пүрэвсүрэн энэ талаар “Өнгөрсөн жил 14-17 насны охидын үр хөндүүлсэн талаарх судалгааг үзэхэд шууд цахим гэмт хэрэгтэй холбогдож байсан. Өсвөр насны охид нийгмийн сүлжээнд эсрэг хүйстэнтэйгээ танилцаж, улмаар бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болсон тохиолдлууд байна. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ үйлдэл бүрийг хянаж, сошиал хэрэглээнд нь анхаарах хэрэгтэй байна. Тиймээс хүүхдийнхээ хаяг, байршлыг нээлттэй зарлахгүй байх, хувийн мэдээллээ аль болох олон нийтэд дэлгэхгүй байх шаардлагатай. Ингэснээр маш олон эрсдлээс хамгаалж чадна” гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баагий(202.72.245.122) 2019 оны 04 сарын 12

2018-2019 онд яасын нэмэгдсиймуу

0  |  0
Top