Лифтнээс нүцгэн олдсон хүүгийн ар гэрийг тогтоож, шалгалт явуулж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 28

Цагдаагийн байгууллагад “2024 оны 05 дугаар сарын 28-ны шөнийн 03:42 минутад Баянзүрх дүүргийн 26 хороо Энканто хотхонд лифтэнд нүцгэн хүүхэд байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсний дагуу алба хаагчдаас газар дээр нь шуурхай очиж шалгасан байна. 

Шалгалтаар 5-6 орчим насны эрэгтэй хүүхэд, нүцгэн байсан бөгөөд алба хаагчдаас хүүхэдтэй яриа өрнүүлэх, нөхцөл байдлыг тодруулах зорилгоор харилцаа үүсгэхэд тухайн хүүхэд өөрийгөө хэн болох, гэр болон эцэг, эхээ заан өгөхгүй, харилцан ярьж хариу өгөхгүй байсан тул эмнэлэгийн байгууллагад мэдэгдэж, яаралтай түргэн тусламжийн эмчид үзүүлэн, хүүхэд түр хамгаалах 108 төвд хүлээлгэн өгсөн байна.

Цагдаагийн алба хаагчдаас шалгалтыг шуурхай явуулж, эцэг эх асран хамгаалагчийг олж тогтоон, ар гэрт нь хүлээлгэн өгөөд байна. Одоогоор хүүхэд ямар шалтгааны улмаас гэрээсээ гарсан, тухайн асуудал үүссэн талаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд хүүхдийн биеийн байдал хэвийн гэх нөхцөл байдал тогтоогдоод байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.81.120) 2024 оны 05 сарын 30

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  1
DR. ADITYA(102.88.81.120) 2024 оны 05 сарын 29

0  |  0
sain shalga(66.181.177.230) 2024 оны 05 сарын 29

5-6 nasnii huuhed uurigu ilerhiilj chadna harin ailgaj daramtalj huchirhiildeg huuhed ymaa nuuh handlagatai bj magadgvi ygd nutsgen shunu huuhed garch yawsan sonin bn buh ed erhtenig ni sain shalgaarai sonin bn shuu huurhi yanzurin gaj huchirhileld bdg ch ym biluu

2  |  1
Иргэн(66.181.185.192) 2024 оны 05 сарын 29

Байнга хүчирхийлүүлдэг хүүхэд өөрийгээ л буруутгаад байдаг болчхдог. Шөнийн 03 цагт нялх хүүхэд нүцгэн лифтэнд ороод суучихна гэж байхгүй. Хүүхэд төрүүлчхээд нөхөр , эхнэр солиод зарим нь архины хамааралтай зарим нь жижигхэн зүйлээс хүүхэд битгий тамлаад бай.

3  |  0
зочин(139.5.218.251) 2024 оны 05 сарын 29

харанхуй шөнөөр тийм бага хүүхэд өөрөө гэрээсээ яав ч гарахгүй, ямар нэгэн хүчирхийлэл гэр оронд нь болсон бх магадлал өндөр юм.

4  |  0
zochin(59.153.86.212) 2024 оны 05 сарын 28

энэ баянзүрхийн 26 гэж яацарцан хороо вэ? тэр хавийн газар нь яадаг юмтайн бол

4  |  0
Top