Өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 27-нд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Төв талбайд хийлдэг гулсуур хийсэж бага насны хүүхдүүд гэмтсэн осол гарчээ.
Ослын улмаас 11 хүүхэд гэмтэж, нэг хүүхэд гэмтлээ даалгүй нас барсан байна. Түүнчлэн одоогоор нэг хүүхдийн биеийн байдал хүндэрч аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр, хийлдэг гулсуурыг ажиллуулж байсан иргэн нь холбогдох байгууллагуудаас ямар нэгэн зөвшөөрөл аваагүйгээр үйл ажиллагаа явуулж байсан гэх бөгөөд Засаг даргын тамгын газраас холбогдох шалгалтыг хийж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )