Энэ сарын 9-нд цагдаагийн нэр бүхий алба хаагчид Зайсангийн газрын асуудлыг сурвалжилж байсан сэтгүүлч Г.Гэрэлмаагийн биед халдаж, зургаан цаг баривчлан саатуулсан билээ.
"Gerelnews.mn" сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа энэ талаараа өчигдөр мэдэгдэл хийж, түүнийг үгээр доромжилсон, зодсон гэх мэт олон удаагийн үйлдлээр биед нь халдсан цагдаагийн алба хаагчид гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах мэдэгдлийг гаргасан байна.
"Нийт сэтгүүлчдээсээ уучлал хүсье.
Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчид, зураглаач та бүхнээсээ уучлал хүсэж байна.
Миний бие ардчилсан нийгмийн гол тулгуур болсон сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрхийг цаг ямагт хүндэтгэн ажиллаж ирсэн. Цаашид ч хүндэтгэн, хамгаалах болно.
Цагдаагийн алба, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хамгаалж, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн үг юм.
ХЗДХЯ болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудын зүгээс нийт цагдаагийн алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн харилцаа, хандлагыг хөгжүүлэх сургалт, судалгаа тасралтгүй зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн дээрх цогц арга хэмжээнүүдэд онцгой анхаарч ажиллах талаар холбогдох этгээдүүдэд үүрэг, чиглэл өгч байна.
Хүний эрхийг зөрчиж, сэтгүүлчидтэй зүй бус харьцсан, хууль бус үйлдэл гаргаж, өргөсөн тангаргаасаа няцсан алба хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно" гэжээ.
Сэтгэгдэл ( 7 )
Nyamka chi Elbegdorjiin buunii nohoi shuu. Hudlaa jujiglehee zogsoo.
Ажилаа хмй яваа хэдэн цагдаагаар туг тахидагаа болих хэрэгтэй сайд гуай харуцлага тооцох гэж байгаа ЦЕГ-н дарга нарт нь тооц эсвэл өөрөө огцор жүжигчин сэтгүүлч нарын бичлэгийг өөрөө үз та нар арьсаа хамгаалаад ажилаа хийж яваа хэдэн хүнийг ажил төрөлгүй болгож байна шүү нохойд барьдаг мод шиг болгож байна даа
Цагдаа ч яахав дээ дээрээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх гэж л муйхарлаж байхгүй юу. Сэтгүүлч нь харин энд зураг авч болохгүй гэхээр нь больчихож болдоггүй юм уу, чи яадагын гэсэн байртай зураг аваад байсан юм байлгүй дээ. Хэн мэдэхэв дээ, адилхан боловсролгүй нөхдүүд, биенийгээ ойлгохгүй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө....гэж.
gehedee manai tsagdaa nariin unen torh kameriin ard nohod boldog ni unen shu ylangiya huuhed ydarsan hund sogtuu hund arai l aimar huuhdiig min tegj bsan bolohoor sanaanaas garddagui ym barij ywsan utsiig ni hurtel huraaj awchihaad heden bieruugee heleed olj awch chadaagui dee etseg ehiig haraad ih sain hun bolchihno huuhdiig mini bolohoor zodoj shalan deeguur usdej chirsen bsan yg l unen torh sogtuu hun awchiraad eruuljehed hiihdee mongo tamhiig ni awaad karmalj bhiig nudeeree harsan
Аливаа юмыг учир шалтгааныг нь ололгүйгээр өнгөцхөн харах болжээ. Цагдаа ч гэсэн ажлаа л хийж байгаа хүн шүү. Толгойгоо хагалуулсан цагдааг хэн ч өмөөрөхгүй л байсан. Тэгснээ нэг чирэгдэж яваа хүнийг өшиглөсөн гээд бөөн юм болсон. Нийгмийн хэв журам сахиулахад дандаа аргадаж гуйж байж хийж чадах уу, Хүмүүс ер нь ямар аймаар ааш авиртай билээ. Эмнэлэг, цагдаа гээд өөрт үйлчилдэг хүмүүс рүүгээ хэтэрхий муухай дайрдаг шүү. Сайд дарга , УИХ гишүүд нь хотын даргаа ажил хийлгэхгүй байвал бид хэнээс юунаас итгэл найдвар олж авах вэ, Хүний эрхийг илэрхий зөрчихгүй л бол төр нь төр шиг ажиллаж, авах а
Цагдааг ингээд байвал ч хэцүү л болно доо. Утгаггүй юм. Гэхдээ шалгаж байж хариуцлага тооцох байлгүй дээ
Энэ сэтгүүлч тэгээд тийм ёс зүйтэй зөв харьцаатай хүн үү. Яагаад зүй ёсны шаардлагыг нь биелүүлэлгүй,уцаарлаж цамнаж ийм байдалд хүргэв.Цагдаа хүн үргэлж бусдад доромжлуулж дээрлэхүүлж,үүрэгт ажлаа хэрэгжүүлэх боломжгүй болж байх ёстой юм уу.Танхай зэрлэг үл бүтэх хүмүүстэй үргэлж харьцдаг,цагаа нарын ажил маш хүнд шүү.Төрийн цагдаагийн ажлыг хаа хаанаа хүндэлж зөв харьцаж баймаар байна.Тавьсан шаардлага хэлсэн зүйлийг нь биелүүлж сурмаар байна. Бусад оронд цагдаагийн эсрэг үргэлж энгэж агсраад байдаггүй шүү.