СЭТГҮҮЛЧ Г.ГЭРЭЛМАА: Цагдаа нар намайг олон удаа цохиж, гишгэсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Зайсангийн газрыг сурвалжилсан сэтгүүлчийг цагдаа нар түлхэж унагаж буй бичлэг цацагдсан.

Тэгвэл ажлаа хийж явсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаа нар халдсан асуудлаар сэтгүүлчид нэгдэж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр цагдаа нарт түлхүүлэн унаж, баривчлагдан, зургаан цагийн турш хүнд байдалд байсан сэтгүүлч бүсгүй Г.Гэрэлмаа “Намайг Зайсангаас баривчлаад өчигдөр шөнө цагдаагийн байгууллагад өгсөн. Хэнтэй ч холбогдож чадахгүй, бүх зүйлээ хураалгаад маш хүнд байдалд орсон. “Эмнэлгийн тусламж хэрэгтэй байна, өмгөөлөгчтэйгөө ярья” гэхэд хүлээж аваагүй” хэмээн уйлан ярилаа.

Gerelnews.mn сайтаараа шууд дамжуулалт хийж байсан түүний бүх эд зүйлсийг цагдаа нар хурааж аваад, Зайсангаас баривчилжээ. Сэтгүүлчийг шуудаа зогсоохыг шаардаж, цагдаа нар хоорондоо камер, микрофон, гар утсыг нь шидэлцээд өгөхгүй байсан аж. Мөн тэд сэтгүүлчийн утсан дээрээ хийсэн live, бүх мэдээллийг устгасан байна.

Сэтгүүлч бүсгүй “Намайг согтуу, хууль бусаар бичлэг хийсэн гэж цагдаа нар хэлээд хүнгүй газар олон удаагийн үйлдлээр биед халдсан. Надад тусламж гуйх хэн ч байгаагүй. Нэг ч гэсэн хүн намайг хараасай, сонсоосой гэж би зөндөө хашгирсан. Цагдаа нар миний амыг гараараа таглаад “Чаддаг юм бол хашгир, хашгир. Уйл уйл. Чамайг хэн ч сонсохгүй” гээд олон удаа цохисон. Нэг мэдэхэд би фургоны шалан дээр хацраараа уначихсан, олон цагдаа нар намайг дарчихсан, гишгэчихсэн байсан. Зургаан цагийн турш би хэцүү байдалтай байлаа” хэмээн ярилаа.

Энэ асуудлаар сэтгүүлч нар нэгдэж мэдээлэл хийх үеэрээ “Хэвлэл мэдээлэл эрхээ эдэлж чадахгүй бол ямар ч эрх гэж байхгүй” гэдгийг онцолсон юм.

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 06 сарын 13

Бас нэг хөлсний хүүхэн хэдээр явсан..

1  |  1
Зочин(122.201.25.90) 2022 оны 06 сарын 13

Хохь нь сэтгүүлчид ёс зүйтэй байх ёстой манайхан арай дэндүү байгаа. Та нарын мэдээлэл ихэнх нь төлбөртэй нэг талыг барьсан шүүгч прокурор шиг тулгаж байцаасан бид 4дөх засаглал гэж биеэ тоосон тийм хэдэн хүүхэн л байгаа ш дээ. Биеэ засаад гэрээ засдаг байтал хов ярьдаг хэдэн авгай нар шиг байдагаа засвал таарна. Тэнцвэртэй мэдээлэлд үнэн байдагыг тэнэг хүүхэн хэзээ ч ойлгохгүй. Сэтгүүлч нэртэй хэдэн нөхдөд гууль биш хууль үйлчилдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүн бүр хууль тэгш үйлчилдгийг ойлгоогүй байж уйлж унжаад яахав дээ.

2  |  1
Хаха(64.119.19.144) 2022 оны 06 сарын 13

Хохь нь

1  |  1
111111(150.129.143.125) 2022 оны 06 сарын 12

Сэтгүүлчид гэж ялгадасаар хооллодог баасны ногоон батгана шиг болжээ. Хэдэн уранхай халтар төгрөгөөр хүнийг, цагдааг яаж ч гүтгэж чадна. Жүжигчний дамжаа төгссөн, бичиг үсгийн чадваргүй шороотой боорцогууд.

0  |  1
Сэтгүүл(192.82.80.183) 2022 оны 06 сарын 12

Эртхэн хязгаарлаж зогсоохгүй бол бас нэг тэ1 өнөр лодой шүүр гарч ирнэ. Балиар хөдөөний авгай нар яг үнээн зэлэн дээр хов ярьдаг шигээ сэтгүүл зүйг төсөөлдөг

0  |  1
хохь чинь(66.181.161.14) 2022 оны 06 сарын 12

чирч гулдарч байхдаа далимдуулан гуя салтаанаас минь базаад байсан гэж гонгинож байн лээ... энэ үнээ.

0  |  1
орхон(66.181.160.86) 2022 оны 06 сарын 12

хохь нь хүнд хэрэг болох биш хүний муугаар голоо зогоож явдаг новшнууд

0  |  1
зочин(124.158.69.91) 2022 оны 06 сарын 12

Энэ цагдаа нар Украинд очиж бяр чадлаа үзүүлэх болждээ.Цагаа тулахад хамгийн хулчгарууд нь ингэж сүржигнэдэг юм.Энэ үнэн бол ноцтой асуудал босч ирнэ Цагдаа нар сайн дураараа ингэж харгислал үйлдэхгүй,эдний ар талд хэн байгааг олох хэрэгтэй Энигма-гийнхан цагдаагийн нэгэн даргад хахууль өгсөн,тэгээд цагдаа нараа сонгож явуулсан.Цагдаа болгон ийм үйлдэл хийхгүй.Нямбаатар Ж.Болд нар асуудлыг яаралтай зөв шийдвэрлэж олон нийтэд мэдээлэхгүй бол бас л жагсаал цуглаанд хүргэнэ шүү.Сэтгүүлчид хөндүүр сэдэв асуудлыг хөндвөл ганц нэгээрээ явж болохгүй,3 сэтгүүлч учир битүүлгээр нас барсан шүү

1  |  1
цогт(103.212.116.46) 2022 оны 06 сарын 12

энэ сэтгүүлч нэртэй, хов хутгаж, худал гүжирдлэгэ тараагчид улс орныг буснуулагчдын гар хөл болж байгаа болохоос хэрэгтэй зүйл хийсэн юм огт алга. монголд лам, сэтгүүлч гэсэн ажил хийдэггүй 2 шулаачид байна.

0  |  1
lol(66.181.160.122) 2022 оны 06 сарын 12

T1 setguulch psdaa

0  |  1
zochin(106.154.129.12) 2022 оны 06 сарын 12

hohnee ajil aa hiij chadahgui bga zuv hariu barj dee Mgl setguulch nar arai denduu bdag uls sedev ajil ard tumend yu helj oilguulha mededgui bolovsrol dutuu uls.g zaluulj himagadah heregtei hohnee

2  |  1
Top