ЦЕГ: Цагдаагийн алба хаагч сэтгүүлч, зураглаачийн БИЕД ХАЛДСАН нь тогтоогдлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 11

Энэ сарын 9-нд цагдаагийн нэр бүхий алба хаагчид Зайсангийн газрын асуудлыг сурвалжилж байсан сэтгүүлч Г.Гэрэлмаагийн биед халдаж, зургаан цаг баривчлан саатуулсан хэрэг гарсан. 

"Gerelnews.mn" сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа энэ талаараа өчигдөр мэдэгдэл хийж, түүнийг үгээр доромжилсон, зодсон  гэх мэт олон удаагийн үйлдлээр биед нь халдсан цагдаагийн алба хаагчид гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм.  

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан албан шалгалт хийсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр (2022.06.11) мэдэгдэл хийлээ. 

ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ням-Очир "Сэтгүүлч Г.Гэрэлмаагийн гаргасан гомдолд Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсээс өчигдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. 

Мөн Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт хийсэн.

Шалгалтаар цагдаагийн алба хаагч сэтгүүлч, зураглаачийн биед халдсан, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдож байна. 

Цагдаагийн байгууллагаас нийт сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан асуудалд уучлалт хүсэж байна" гэлээ.  

Албаны шалгалтаар,

  • ЦЕГ-ын дэд бөгөөд НЦУГ-ын дарга, хурандаа Р.Отгонжаргал, НЦУГ-ын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд нарт албан тушаалын гурван сарын цалинг 20 хувиар хасах;

  • Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийням, НЦУГ-ын НХЖХГ-ын хэв журмын хэлтсийн Эргүүл, хамгаалалтын тасгийн дарга, дэд хурандаа В.Даваадорж нарын албан тушаалыг бууруулах;

  • Хан-Уул дүүрэг дэх уагдаагийн газрын 1-р хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хошууч Г.Баянбямбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зэрэг сахилгын арга хэмжээг авсан байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bab(66.181.161.55) 2025 оны 03 сарын 13

Ene jandarmuud arai davarch bnaa ugaadsandaa tsadaj de

1  |  0
Шударга ёс (202.126.89.28) 2025 оны 03 сарын 13

Новшийн сэтгүүлч нэртэй хөлсний гичий

4  |  2
Зочин(202.21.107.105) 2025 оны 03 сарын 13

Цагдаа ч яахав дээ дээрээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх гэж л муйхарлаж байхгүй юу. Сэтгүүлч нь харин энд зураг авч болохгүй гэхээр нь больчихож болдоггүй юм уу, чи яадагын гэсэн байртай зураг аваад байсан юм байлгүй дээ. Хэн мэдэхэв дээ, адилхан боловсролгүй нөхдүүд, биенийгээ ойлгохгүй. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө....гэж.

2  |  0

Сэтгүүлчид гэж бас нэг б####ай нөхдүүд энд тэнд дандаа шуугиан, хэрүүл тарьж явах боллоо. Бүгд л ажилаа хийцгээж байгаа шүү дээ. Одоо удахгүй сэтгүүлчидээс айдаг нийгэмтэй болох вий дээ.

7  |  0
Зочин(202.126.88.188) 2025 оны 03 сарын 13

Төр засаг ард түмэн нийлээд цагдаагаа хамгаал. Үгүй бол монгол цагдаагүй улс болохоо зарла.

4  |  0
zochin(202.126.89.197) 2025 оны 03 сарын 13

Boloxgyi ee. Bid ajlaa xiij bn. Zai taviad uguu geed bxad dalichignaad bsan setgyylch nariig yaax estoi bsan yum. Teverch ynsex bsan uu. Ajlaa xiij bgaad xel ygend orj bgaa tsagdaag umuurux xyn bn uu

3  |  0
иргэн(192.82.76.232) 2025 оны 03 сарын 13

сэтгүүлч гэж ёстой юуч мэдэхгүй ацнууд байнаа.ер нь идэвхитэн бичигч сурвалжлагч сэтгүүлч гэдгийг ялгаж өгмөөр.бүгд л сэтгүүлч гэцгээх юм.нөгөө зариг гэдгийн өнөрбалай болоод балрах юм байнадаа.

3  |  0
Зангараа (202.179.25.45) 2025 оны 03 сарын 13

Эрүү үүсчээд байхад эргүүтсэн байддаар асуудалд хандаж болохгүй заргалдах хэрэгтэй.

3  |  0
БМ(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

20 жилийн өмнө, оюутан байхад 2 цагдаа намайг хоргоогоод, яаж ийгээд торгочих гээд байхаар нь мөрдэсээс нь атгаад, орны даавуу сэгсэрч байгаа юм шиг гөвөөд орхиж билээ. 2 гар ч чанга байж, цагдаа нар ч гэж ихэнх нь хувцаснаас цаашгүй шалихгүй амьтад дөө. Одоо баригдсан ч хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаа байлгүй дээ, тэ.

4  |  2
zo(106.154.129.79) 2025 оны 03 сарын 13

Mgl thagdaa nar zuv uu naad ajil aa mededgui hooson tolgoitoi hooson setgel gui setguulch nart javtii hurteeh zuv zugeer baihdana thagda nar oroldov zuv zuv harin zuulun handsan yum bich Mgl setguulch nart daruulaga uhamsar heregtei

3  |  1
Top