Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд:
Үүнтэй холбогдуулан тус авто замуудын зорчих хэсгийг өнөөдөр буюу зургадугаар сарын 17-ны 23:00 цагаас 20-ны 06:00 цаг хооронд хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэнэ.
Их сургуулийн гудамжны авто замд 2007 онд, Н.Содномын болон Ж.Батмөнхийн гудамжны авто замд 2010 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул энэ онд авто зам, явган замыг бүрэн засаж, шинэчлэх юм.
Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл ( 0 )