Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн Дунд цүүр гэдэг газарт зургаадугаар 17-ны өдрийн 17:00-18:00 цагийн үед дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан байна.
Энэ талаарх мэдээллийг мөн өдрийн 21:30 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргаар ахлуулсан иргэд хоёр айлын гэр урсаж эвдрэн, 16 өрхийн 1,800 мал үерт урсаж хорогдсон тул сэг зэмийг гаргаж ажиллажээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл ( 2 )
Хөөрхий, ямар ч гэмгүй мал урсаж байхаар улсын хөрөнгө цуслаад, гудраад байдаг мал нь урсчихгүй яав аа
зураг нь Төв аймгийн Зуунмод сум бх шиг.