Нийслэлийн цагдаагийн удирдах газарт өнөөдөр /2022.06.21/ "Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд туслалцаа үзүүлэх нь" сэдэвт цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт болж байна.
НҮБ-ын хүүхдийн сан, Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх газрын зохицуулах зөвлөл хамтраад бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ажиллаж цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, өнөөдөр Улаанбаатар хотод хаалтын сургалтыг хийж буй юм.
Сургалтын талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлллийн улмаас хүүхэд хохирох тохиолдол түгээмэл гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор хэргийг мөрдөн шалгахдаа, хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хүүхдийн эрхийг зөрчих, хүүхдийн сэтгэл зүйг ойлгохгүй байх, хүүхдэд учирсан сэтгэл санааны болон бусад учирсан хор уршгийг арилгахад шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулж чадахгүй байна гэдэг шүүмжлэлүүд их гарсан. Энэ асуудлыг даван туулах зорилгоор цагдаагийн алба хаагчид, ялангуяа хүүхдийн хэргийг мөрддөг, хүүхэдтэй ажилладаг 120 алба хаагчийг шат дараатайгаар чадавхжуулах сургалтыг зохион байгуулаад дуусч байна.
Энэ сургалтыг зохион байгуулснаар хүүхдийн эрхийн зөрчил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдэд шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэх үйл ажиллагаанд ахиц дэвшил гарна гэж үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Дотоод хэргийн их сугуулийн багш нар хүүхэдтэй ажиллах аргачилсан зөвлөмжийг есөн төрлийн гэмт хэрэг дээр боловсруулан гаргасан гарын авлагыг цагдаагийн алба хаагчдад зориулж, хүргэхэд бэлэн болоод байна.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч гэхээр зөвхөн хүчиндэх гэмт хэргээр олон нийт ойлгодог. Бэлгийн хүчирхийллийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, тэдгээрийг оролцуулах, сурталчилах, 16 насанд хүрээггүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох, хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөг гэсэн өргөн хүрээтэй олон гэмт хэргийн улмаас хүүхэд хохирч шалгагддаг. Хэрэг болгон өөр өөрийн онцлогтой байдаг. Хэрэг хэргээс хамааран хүүхдэдучирч байгаа сэтгэл санааны хохирол, хор уршиг нь харилцан адилгүй. Тэгэхээр тэдгээр хэрэг бүр дээр яаж ажиллах вэ гэдгийг аргачиллыг тодорхой болгож өгч буй юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Эцэг эх нь байнга архи уудаг ,Өсвөр насны 3 охиныхоо дэргэд согтуу шалдан явдаг,хоорондоо байнга хэрэлдэж зодолддог,удаа дараа сэргийлэх цагдаа дуудаад тэд нар нь дөжирчихсөн ямар ч арга хэмжээ авдаггүй,хүүхдийн 108 руу утасдахаар бас л биеэ хамгаалсан зүйлс ярьдаг, хорооны нийгмийн ажилтныг шахаж байж нэг сануулга арга хэмжээ авахууллаа,айлын хувьд боломжийн амьдралтай, энэ нь маш олон жил үргэлжилсэн, аз болж эмээ нь алс холоос ирж зээ нарынхаа төлөө санаа зовж эцэг эхийг нь арга хэмжээ сануулга өгүүллээ\n
цагдаагийн ажилтануудыг чадавхжуулах нэн шаардлагатай хүүхдийн сэтгэхүйн талаар хичээл заахгүй бол маш мэдлэг муутай харьцаж чадахгүй хуучин арга барилаар хандаад байна одоо цаг үе өөр болсон гэдгийг цагдаа л хамгийн түрүүн мэдэх хэрэгтэй байна хамгийн түрүүнд хохирогч нартай хэн уулздаг билээ дээ