Цэвэр, бохир усны шугам угсарч байна

2022 оны 06 сарын 21

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу Их Нарангийн эцсийн буудлаас урагш авто зам дагуу ф315мм-ийн шугамаар Баянхошуу коллекторын үндсэн худагт холбох, 2.8 км урттай бохир усны инженерийн шугам суурилуулалтын ажил хийж байгаа юм. Мөн тус хэсэгт цэвэр усны шугамын суурилуулалтын ажил хийнэ.

Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсоноор Сонгинохайрхан дүүргийн 3, 4, 26 дугаар хорооны иргэд хашаандаа бохир усны сүлжээнд холбогдож, бохир усаа шийдэх боломжтой байгаа юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Баткомплект” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэд(124.158.69.96) 2022 оны 06 сарын 21

Хамгийн зөв ажлыг энэ муулуулаад бөх чинь хийж байна даа Өдөр байшин барьж иргэдээ шулах биш амьдарч байгаа хашаанд нь бохир усны шугам холбох маш зөв Уг нь аль хэдийн ингэж шийдэх байсан юм Жорлонг шинэчлэх биш шугамд холбох хамгийн зөв шийдэл Сумъяа чи чадаж байна.Олон зөв ажил хийж байна. Чи чаднаа зориг бүхнийг ялнаЗарим ажлыг хууль гаргуулж байгаад хийчих.Түрүүчийн дарга нар газрын наймаанаас өөр юм хийсэнгүй

0  |  0

Top