Зам тээврийн ослын хамгийн том хохирогч нь ХҮҮХЭД болж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

Он гарснаас хойш зам тээрийн ослын улмаас 295 хүүхэд гэмтэж, 17 хүүхэд амь насаа алджээ. Эдгээрийн 80% нь гурван сартайгаас 7 настай хүүхэд байна.

Тиймээс цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах зорилгоор "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" нөлөөллийн аяныг өрнүүлж эхэллээ.


ВИДЕО ҮЗЭХ
 


Зам тээврийн ослын улмаас 4593 эрдэнэт хүн амь насаа алдаж, 42489 хүн гэмтсэн гэсэн тоон мэдээлэл байна. Манай улсад 2022 он гарснаас хойш зам тээврийн 7408 осол  бүртгэгдсэн бөгөөд осолд орсон иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг холбогдох байгууллагууд үзүүлсэн байна.

Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын гол шалтгаан нь:
 

  • Хурд хэтрүүлэх
  • Гүйцэж түрүүлэх үйлдэл хориглосон нөхцөлд хийх
  • Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хол замд гарах
  • Жолоочийн нойр дутуу ядарсан үед жолоо барих
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх
  • Жолооч биш хүнд жолоо шилжүүлэх нь зам тээврийн ослын гол шалтгаан нөхцөл болж байна.

 2018, 2019, 2022, 2021 онуудын нөхцөл байдалд харьцуулан дүн шинжилгээ хийхэд энэ оны 6-9-р саруудад 250-350 орчим хүний амь нас хохирч, 700-1500 хүн гэмтэж болзошгүй гэх тооцоо гарчээ. Иймд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аянд иргэн бүр нэгдэж, бүгдийн үүрэг оролцоо чухал байгаа тухай холбогдох байгууллагуудаас анхаарууллаа. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top