Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатараас байр суурийг нь тодрууллаа.
-Сүүлийн үеийн гол сэдэв бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт болоод байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг би 100 хувь дэмжиж байгаа. Энэ тогтолцооны өөрчлөлтийг хийж байж Монгол Улс маргааш руу алхана. Үүнийг эсэргүүцэж байгаа хэдхэн хүн байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулбал аймаар юм болно гээд байгаа хэрнээ яг юу нь гэдгийг хэлдэггүй юм, тэд. Хэрэв тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй бол бид цаашаа хөгжихгүй. Улсын нийт төсвийг 76 гишүүн нь тойрогтоо сургуулийн дээвэр будна, цэцэрлэгийн өргөтгөл хийнэ, Соёлын төв барина гээд 76 хуваачихдаг. Ингээд тойрогтоо нэр хүнд сайтай гишүүн болдог. Гэтэл улсад маань үйлдвэр, аж үйлдвэрийн парк хэрэгтэй байна шүү дээ. Залуучууд маань ч гэсэн том, том үйлдвэр бариач ээ, бид эх орондоо ажиллаж, амьдармаар байна гээд байдаг. Харин УИХ дээр жижиг тойргоос гарсан нөхдүүд маань эргэж сонгогдохын тулд заавал тойргоо бодохгүй бол болохгүй болчихоод байгаа юм. Харин гишүүдийнхээ тоог нэмээд нийт гишүүдийн тал нь пропорциональ тогтолцоогоор сонгогдох юм бол тэд нь үйлдвэр барья гэдэг болно. Магадгүй Дарханд ч юмуу нэг Гангийн үйлдвэр барьчих юм бол залуучууд нийслэлээс тийшээ шилжиж ажиллах болно. Түүнээс биш бүх төсвөө 76 тийш нь хувааж идүүлээд, томоохон үйлдвэр барьж чадахгүй бол залуучууд нь гадагшаа яваад дуусна. Тийм учраас үүнийг бид үгүйсгээд хэрэггүй. Улс орноо бодох хэрэгтэй.
-Улс төрийн 24 нам Тунхаг бичиг дээр гарсын үсэг зурсан. Тэр Тунхаг бичигт юу гэж заасан юм бэ?
-Улс төрийн намууд гурван зүйл дээр нэгдэж гарын үсэг зурсан. Нэгдүгээрт, хүний эрх, хоёрдугаарт тогтолцоо, гуравдугаарт төрийн сүлд өөрчлөх байсан. Би бол тогтолцоогоо өөрчлөөч, олон түмэн үүнд анхаарал хандуулаач гээд Төрийн ордныг гороолж хүртэл мөргөсөн. Даанч манай ард түмэн тогтолцоог биш аахар шаахар зүйл сонирхоод байна. Тогтолцоо яриад Үндэсний телевизээр гарахаар 200 хүн үзэж, дотоожны хэрэгт холбогдсон хүн гарахаар 1000 хүн үзэж байна шүү дээ. Хэрвээ бид энэ чигээрээ байгаад байвал хэзээ ч хөгжихгүй. МАН-ынхан нэгдүгээрт хүний эрх яриад байгаа юм. Би харин үүнтэй санал нийлэхгүй байгаа. Бид өнөөдөр хүний үүргийн тухай ярих цаг нь болсон. Монгол хүн өөрийн гэсэн үүрэгтэй байх ёстой. Аав болсон бол хүүхдээ тэжээдэг, ээж болсон бол асардаг байх үүрэгтэй. Энэ улсын иргэн болсон л бол нэрмээс биш нэмэр болдог байх хэрэгтэй. Уг нь 1940, 1960 оны Үндсэн хуульд иргэний үүргийн тухай тусгаж өгсөн байдаг. Гэтэл өнөөдрийн Үндсэн хуульд эрх байхаас үүрэг байхгүй. Иргэний эрх улс орны эрх ашгаас давсан байж болохгүй. Орос, Украины асуудлаар Элчин сайдыг хөөж гаргая гэж жагсчихаад түүнийгээ “Миний эрх” гэж байна. Улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй байдлаар иргэний эрхээ эдэлж болохгүй шүү дээ. Дээр нь эх орны эрх ашиг гэж байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр эрхийг нь улам нэмж өгье гээд байна. Энэ асуудлаар улс төрийн намуудаар хэлэлцүүлэг хийх юм бол би Монгол хүний үүргийн тухай ярина. Харин холимог тогтолцоог оруулж ирээд гишүүдийн тоог нэмэхийг бүрэн дэмжиж байгаа. Төрийн сүлдийг өөрчлөх цаг хугацаа нь зөв үү гэдгийг бодолцох ёстой. Учир нь сүлдээ солих бол хилийн багана бүр дээрх сүлдээ сольж таарна. Өнөөдрийн эдийн засаг хүнд байгаа үед ийм байдлыг дааж чадахгүй байх вий.
-Гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа юм байна. Тэгвэл тухайн Тунхаг бичиг дээр хэд болгож нэмнэ гэж оруулсан юм бэ?
-Тунхаг бичиг дээр гишүүдийн тоог нэмэх нь зөв гэж л зурсан болохоос тэд болгоно гэсэн тоон дээр гарын үсэг зураагүй. Хэд болгож нэмэхийг одоогийн УИХ шийдэх байх. Харин бид Тунхаг бичиг дээр оруулсан шигээ МАН хийж байна уу гэдэг дээр хяналт тавих ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ц.Даваасүрэн гишүүн мэтийн хүмүүс ард түмний сонгох эрхэд халдана гэсэн солиотой юм яриад эсэргүүцээд байгаа юм билээ. Өнгөрсөн 30 жил мөнгө тарааж сонгох эрхэд нь халдсан шүү дээ. Дээрээс нь жагсаалтаар М.Энхболд, Ц.Элбэгдорж мэтийн нөхдүүд ороод ирнэ гээд байгаа юм. Гэтэл 76 гишүүний тал нь жагсаалтаар орохоор болоод жагсаалтын эхэндээ МАН М.Энхболдыг биччихсэн бол тэр хэрээрээ ард түмний саналыг алдана. Тэгэхээр суудлаа алдахгүйн тулд намаа цэгцлэх ёстой. Намаа хулгайчдаас салгаж чадаагүй байж төр удирдъя гээд Ц.Даваасүрэн гишүүн орилоод байгаа юм. Эсэргүүцээд байгаа хүмүүсийг удахгүй халз мэтгэлцээнд дуудаж ярина.
-Гишүүдийн тоог нэмнэ гэж байна. Тэгвэл гишүүнийг эргүүлэн татах тухай улс төрийн намууд ярилцсан уу?
-Бид өнөөдөр гишүүдийн тоог нэмэхээр бол халдашгүй байдал, хангамж хоёрыг нь байхгүй болгоё гэдгийг шаардаж байгаа. Хэрэв гишүүний халдашгүй байдал үгүй болчихвол жирийн иргэний адил цагдаа нь барьж аваачаад шалгадаг болно. УИХ-ын гишүүн бусдаас илүү хангамж эдлээд байгааг болиулах ёстой. Томчуудын хүүхдүүд зөвхөн гишүүн болох гэж зүтгэж байна. Харин энэ хоёрыг нь байхгүй болгочихвол улс төрийн бүлэглэл, бизнесийнхэн мөнгө хаяж ийшээ зүтгэхээ болино. Зарим нөхөд гишүүдийн тоог улам багасгах ёстой гээд байгаа юм. Тэгвэл өнөө мөнгөтэй бүлэглэлүүд чинь улам их мөнгө хаяж, тархи угаалт явуулаад өөрийн хүмүүсээ дээш нь гаргана. Ингээд мөнхөд олигархийн төрийг бүтээнэ. Тиймээс энэ халдашгүй байдал, хангамж хоёрыг нь багасгаад тоог нь нэмэх хэрэгтэй юм.
-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, давхар дээлтэй сайд нарыг нэмэх тухай улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна л даа?
-Яг Тунхаг бичиг дээр гарын үсэг зурах үеэр Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудал хөндөгдөөгүй. Гишүүд нь олон байхад давхар дээлтэй сайд нь олон байхад асуудал гарахгүй. Харин өнөөгийн 76 дотор 16 нь давхар дээлтэй байх гэхээр Засгийн газар нь УИХ-аа мэдчих гээд байгаа юм. Дээрээс нь өнөөдөр дан дээлтэй сайд нар асуудлаа оруулж ирж чадахгүй байна. Поп гишүүд нь загнаад байхаар салбарын асуудал нь цаана нь үлдчихээд байна.
-Ямар өөрчлөлт оруулах вэ гэдгийг эцсийн эцэст эрх барьж байгаа нам парламент дээрээ кнопоор шийднэ. Тэгэхээр тохирсноосоо өөрчлөөд өөрсдөдөө ашигтай байдлаар өөрчлөлт оруулчих вий гэсэн хардалт байна уу?
-Мэдээж байгаа. Гэхдээ муу санаалж, тэднийг ч юм хийлгэхгүй, өөрсдөө ч хийхгүй байгаад байж болохгүй. Тиймээс итгээд хийлгээд үзэх хэрэгтэй. Харин өөр юм хийчихвэл ард түмэнд босох, тэмцэх эрх нь бий. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг хийхэд нэг нам олонх байгаа нь сайн хэрэг. Яагаад гэвэл тэд муу, буруу юм хийвэл хэн хийснийг нь ард түмэн мэднэ. Тиймээс дараагийн удаа тэдэнд итгэхгүй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 25 )
Отгоноо чи зөв яриад байнаа. Эхний үед чамайг бид шоолдог,бас ганц нэг удаа доромжилсон тохиолдол бий Уучлалт хүсье.Эхний үеийн тэмцэл,намын чинь нэр хүмүүсийн инээдийг бараад байсан. Эр өсдөг,эсгий сунадаг.Тун зөв байр суурьтай болжээ.Гэхдээ ямарч тогтолцоогоор танай нам гарахгүй гэдгийг чи гадарлаж байгаа гэхдээ яахав зөв яриад үйлдэл зөв байвал иргэд дэмжинэ.
nooo emdrel iher otgonbaatar iher lam ih lamda mori belegeld ogjino.
chini iher chin renbichi mori ogjino harad abaadah
chini ogso uuchure jagtag chin gandan tob gandan nom unshuald ahriuldag yumaa baigama
uuchure zardag.
zuunharaa bagahangai shorongin yaltangin zoblingor mongo olodg umhi boljis.
zuunharaa ih honzon bolson har uhtle dee muhia holgodog boo shuu.
Горьд
Ах нар нь суудал өгнө гэж дээ.
Мангар бацаан өөрөө жагсаалтаар шаачих гээд...ха ха.
Цаазын ялыг сэргээгээгүй цагт үндсэн хуулинд гар хүрэхийг тас хорино. Цаазтай болж байж Их засагт өөрчлөлт оруулж болно.
Хөдөөний хөлдүү...
Улс төрөөс хол байлгах амьтны нэг энэ дээ. Иймэрхүү улс төрийн ямарч мэдлэг, ойлголттгүй, ордоны хоймор сэрүүн зүйдлэж явдаг залуусыг улам хол байлгах хэрэгтэй
Холимог тогтолцоо гэдэг чинь хоргодох байр эрсэн хүмүүсийг хувилбар шдээ
Монголоо гэсэн сэтгэл түй ч бхгүй УИХ д орж л бвал болоо
Ийм хүмүүс хамгийн аюултай
ЭНЭ САРМАГЧИН ИХ ХУРАЛД Л ОРОХ ГЭЭД НИСЭХЭЭС БУСДЫГ ХИЙГЭЭЭД ЯВАА ЮМ
Хүний тоог нэмэхгүй бол энэ нөхдүүд орж чадахгүй бгаа юм бна ард түмэн ийм олон хоолны сав тэжээж дийлэхгүй гишүүдийн тоо их л бна гэхээс багадаагүйшүү
ene odoo batalgaatai orno gej bodoj bgaa bh daa yana daa.
Bitgii gorid shunaluud mnee chi zugeer narantuul deere gutalaa zar ymarj soylgui buduuleg bolowsrolgui.chi bur hereggui zail
Toog tsoolox xeregtei 50 bolgoe
Горьдчисон ллр вэ
иймэрхүү өлөн бөөс юмнуудыг төрөөс хол байлгах хэрэгтэй
Нөгөө авилгалчид, луйварчид, хулгайч нар чинь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард түмнээс санал авахгүйгээр УИХ-д орох болсондоо их баяртай байна. Өчигдөр Элбэгдорж, Бадамжунай, Баярцогт, Н.Энхбаяр, Бат-Үүл, С.Баяр, Энхсайхан, сахал Эрдэнэбилэг, Миегомбын Энхболд гээд хамаг л адгийн хүмүүс баяр тэмдэглэж, архи ууж, хамтдаа караокед дуулж байна лээ. Тэд УИХ гишүүн болох гээд их яарч байна.
Гишүүдийн тоог цөөрүүлэх хэрэгтэй. Юу ч хийдэггүй, бусдыг аялдан дагалддаг алиа с албайдайнууд өнөөдрийн шаардлагыг хангахгүй бна. Өөрөө төрийн ордон руу мөргөж мөрөөддөг ямар их зүтгэдэг нөхөр вэ? Больж үз. Бас л нэг ...