“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс буюу өнөөдрөөс автобус явж эхэллээ.
Тодруулбал, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-“Драгон” авто вокзал-5 шар”, "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр- 120 мянгат” гэсэн хоёр чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм.
Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлнө. Зорчигч нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой.
Цагийн хуваарь
Том хүн - 20.000 төгрөг
Хүүхэд - 7.000 төгрөг
Сэтгэгдэл ( 1 )
иргэд бид бүгд хувийн машинтай биш шүү. Хөшигийн хөндийн нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явуулахгүй удсанаас болж иргэд бид таксины мөнгөнд мөн их шатсан даа. манай төр засаг гэж нэг иймэрхүү дампуу ажилтай байх юм даа хөөрхий . одоо автобусаа битгий зогсоочихоорой доо. ДОРГО НАРАА ….улсын их дэлгүүр-120 мянгатын чиглэлийн автобусаа ажилчны соёлын ордон дээр зогсоогооч ээ. Хүнгүй 5 БОГД ДЭЭР ЗОГСООГООД БАЙХ ЮМ. та нарын толгой яахаараа ингэж буруу ажиллаад байдаг юм бэ!!!!!!!!!!!!!