Даргынхаа захиалгыг ойлгоогүй Д.Мөнх-Эрдэнэ Баянхонгороос хөөгдөв, АН-аас хөөгдөх үү!

2022 оны 07 сарын 01

Хаа сайгүй баримттай баримтгүй зүйл ярьж, бусдыг зүхэж явдаг, АН-ын зөвлөх нэртэй Д.Мөнх-Эрдэнэ гэгч С.Эрдэнэ даргаасаа УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн, аймгийн АН-ын дарга М.Хүрэлсүх нарыг сонгогчдынх нь өмнө “шарах” захиалгат томилгоо аваад Баянхонгорыг зорьсон ч захиалгаа ойлгоогүй эргэн иржээ. Энэ нь ёстой л “Ухаангүй ноёнд урагшгүй албат”-ын үлгэр болсныг АН-ын нөхдөөс нь дуулгав.

Учир нь өнгөрөгч өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй тус тойргоос сонгогдсон түшээд Баянхонгор аймагт ажилласан. УИХ-ын даргын багийг орон нутагт Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийх үеэр АН-ын зөвлөх нэртэй Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд орон даяар зохион байгуулж байгаа ажлыг үймүүлэх оролдлого хийсэн нь олны анхааралд оржээ.

С.Эрдэнэ даргынхаа захиалгыг ойлгоогүй зөвлөх нь Үндсэн хуулийн хэлэлцүүлэг дээр шуудхан уул уурхайн асуудал хөндөж, эх оронч дүр эсгэсэн нь цагаа олсонгүй. Ингээд зогсохгүй айсуй 2024 оны сонгуулиар эх нутагтаа хайртай хүн болж нэр дэвших нь хэмээн иргэдийн дургүйг хүргэсэн гээд давхар давхар зүйл тохиожээ. Тодотговол, УИХ-ын гишүүн Д.Ганбат, А.Адъяасүрэн нар С.Эрдэнийнхээ эсрэг талд гарчихсан дундаа толхилцож байгаа. Тэр ч бүү хэл Д.Ганбатаас УИХ дахь АН-ын Бүлгийн даргын суудлыг авах гээд удтал маргаантай явж ирсэн. Ийм  асуудлыг хөндөж, АН-ын хоёр гишүүнээс С.Эрдэнэ даргынхаа хариуг авах учиртай хүн хаа хамаагүй төөрсөн нь олны доог тохуу болов.

Ингэхдээ Д.Мөнх-Эрдэнэ Баянцагаан, Галуут, Шинэжинст, Баян-Өндөр гэх сумдаас өөрийн талын иргэдийг зөөвөрлөн авчирч эсэргүүцэл илэрхийлсэн ч хамт ирсэн иргэд нь захиалгын учрыг ойлгон, түүнийг орхин явсан аж.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд хандан, “Д.Мөнх-Эрдэнэ та Улаанбаатар хотын иргэн учраас асуудлаа хотод очиж ярь. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэд сонгогчдынхоо санаа бодлыг сонсож явна. Та Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж байгааг ойлгоно уу” хэмээн зүй ёсны шаардлага тавихад цугларсан иргэд УИХ-ын даргыг дэмжин, алга ташсан нь өнөөх гайхлынхаа “өвчин”-г нэгэнт хөдөлгөсөн аж. Улаанбаатарын өнцөг булан бүрт өөрийгөө харагдуулах гэж хэн рүү ч хамаагүй дайрч давшилж явдаг нөхрийн “өвчин” иргэдийн алга ташилтаас үүдэн улам сэдэрч, УИХ-ын дарга руу дайрч давшилсныг өрсөлдөгчид нь хэргээр мушгин гуйвуулсан бололтой.

Ингэхдээ “УИХ-ын дарга Г.Занданшатар тойрогтоо ажиллаж, сонгогч олондоо хөөгдсөн туугдсан” мэтээр ташаа ойлголт төрүүлэхийг хичээж, үүнийгээ олонд түгээхээр эрмэлзэж байна. Хэлэлцүүлэгт ирсэн нутгийн иргэдийн хувьд “Асуудлаа ойлгоогүй нөхөр нэгэнт бантан хутгасан учраас “Халдавч хар халзандаа” гэдэг шиг УИХ-ын дарга руу дайрсан” гэдгийг хэлсэн. “Ичсэн хүн хүн ална” гэдэг л болж. 

Харин зөвлөхийн энэхүү гэнэн тэнэг явдал нь УИХ-ын даргатай дөрөө харшуулж явсан Д.Ганбат, А.Адъяасүрэн, Баянхонгор аймгийн АН-ын дарга М.Хүрэлсүх нарт таатай явдал болов. Аргагүй шүү дээ, “Ухаангүй ноён” С.Эрдэнийн захиалгаар “Урагшгүй албат” Д.Мөнх-Эрдэнэд олны өмнө “алуулах” байх гэж айж байсан хоёр гишүүн, аймгийн АН-ын дарга нарыг аз дайрсан хэрэг болсон. Ядахад цаадхи нь баримттай баримтгүй хүн гүтгэхдээ гаргууд гэдгийг тэд ч сайн мэдэж байгаа.

Тэнд уул уурхайн асуудал хөндвөл Г.Занданшатарт л нэмэх оноо авчирна гэдгээ цаадах мулгуу нь ядахад мэдэхгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Галуут суманд ажиллаж, тус аймгийн зарим газрыг тусгай хамгаалалтад авсан УИХ-ын тогтоолыг албан ёсоор гардуулсан гэдгийг ч мэдэхгүй болохоор яаж даргынхаа захиалгыг биелүүлэх юм. Мөн хууль бус хариуцлагагүй уул уурхайг шалгах Ажлын хэсэг гаргаж, газар дээр нь хариуцлага тооцсон шүү дээ. Тэгэхээр уул уурхайн асуудал хөндөж эх оронч царайлсан Д.Мөнх-Эрдэнийг чулуугаар шидэн хөөж, Г.Занданшатарыг алга ташин дэмжихгүй яах ч билээ.

“Даарин дээр давс” гэдэг шиг бүтэлгүй зөвлөхийг ийн будилах зуурт аймгийн намын даргын эгчийн охин, Г.Алимаа гэх эмэгтэй “Уул уурхайн ажилчдын цалин бага, "Цэвэр хот" намайг халсан, цагдаад шалгуулсан” гэх мэт “Цэвэр хот” компанийн захиралд хандсан ховын чанартай гомдол мэдүүлсэн нь бүр ч ташаарсан хэрэг болов. Харин хариуг нь аймгийн Засаг дарга нь жинтэйхэн барина лээ. Энэ бүхний эцэст Г.Занданшатар “Дэлхий дахины нөхцөл байдал хүнд, хойд талд дайнтай, урьд талд цар тахалтай, бид бүслэлтэд байна. Үүнийг дагаад ард иргэдийн амьдрал уруудаж, төсвийн орлого буурсан. Өрийн асуудлаар би харанга дэлдсэн. Бид 2012-2016 онд тавьсан өр зээлийг 2023 онд төлөх гэж явна, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, дандаа үр ашиггүй тавьсан өрийг төлөх гэж явна, та бүхэн аргагүй нөхцөл байдлыг ойлгож байгаа байх гэж найдаж байна. Бүхнийг болгохын төлөө явж байна” хэмээн үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд товчхон бөгөөд тодорхой тайлбар хийсэн.

Иргэдийн хувьд ч аливаа зүйлийн наад цаад учрыг ялгаж, салган ойлгох болжээ. Түүнээс бус өөрийгөө таниулах гэж цахимаар нэг харааж зүхсэн поп нөхрийг дэмжихгүй болсон гэдгийг энэхүү үйл явдлаас харж болно. Одоо Баянхонгорын иргэдэд хөөгдсөн Д.Мөнх-Эрдэнэ захиалгаа ойлгоогүй учраас С.Эрдэнэ дарга нь түүнд хариуцлага тохон хөөх байх даа.

Үнэн хэрэгтээ УИХ-ын дарга нь Баянхонгорын иргэдэд хөөгдөх хэмжээний хүн мөн үү, биш үү гэдгийг ч эрх биш ялгах байх. Г.Занданшатарын хувьд Баянхонгор аймгаас дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо удаа дараа сайдын албыг нэр төртэй хашиж, өдгөө УИХ-ын даргаар ажиллаж байгаа хүн. Харин Д.Мөнх-Эрдэнийн хувьд 2020 онд намаасаа мандат авч чадалгүй бие даан өрсөлдөөд өвдөг шороодсон гэхээр энэ хоёр хүний дунд тэнгэр, газар шиг ялгаа байгаа биз. Тиймдээ ч “Хогийн шороо хийсэвч хөх тэнгэр будахгүй” хэмээх үгийг санагдуулж буй.

Нөгөө талаар Д.Мөнх-Эрдэнийн тухай таагүй мэдээ Баянхонгор аймагт өдрөөс өдөрт түгэж, түүний зан авир, хийж байгаа үйлдэлд нутгийн зон олон илтэд дургүйцэх болсон. Төрийн өндөр дээд албан тушаалтнаас эхлээд бүхий л салбарт баримтгүй хүн гүтгэдэг гэх нэр ч зүүсэн. Ингэхдээ гол төлөв нутгаасаа төрөн гарсан улстөрчид, бизнесмэнүүдийн нэр төрд ихээхэн халдах болсон нь өөрийгөө 2024 оны сонгуулиар тодруулах гэсэн явуургүй ажиллагаа гэдгийг ч дурдах болжээ.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд нутгийнхаа нэрийг Монгол Улсын хэмжээнд цоллуулан барилдаж байгаа иртэй, уртай харцага Н.Золбоод өгсөн “Ланд круйзер” машинаа буцаан авсан нь нутгийн зон олныг улам бүр ундууцахад хүргэсэн. Ямар сайндаа Н.Золбоо харцага өөрийн цахим хуудаснаа "Төрийн наадмын дэвжээнд есөн жил барилдахдаа хүнд бууж өгч явснаа санахгүй юм. Улс, аймгийн наадамд барилдсан барилдаанууд минь гэрчлэх байх. Ах нь дэмжинэ гээд 2018 оны хавар өөрөө яриад эхэлсэн. Өөрөөрөө барилдаад цол авчихвал гурван өрөө байр, машин өгнө гэж амласан. Цолоо аваад амласан шагналаа өг гэж би нэхээгүй. Өөрөө машин өгсөн, баярлаад авсан. Хүнд юм өгөөд өөр шиг чинь араас нь ингэж байдаг хүн харсангүй.

Шаардлагатай бол машиныг чинь авсан шигээ буцаагаад аваачаад өгье. Машин өгөөд намайг яаж ч болно гэж бодсон бол та том андуурч. Олон удаагийн доромжлолыг чинь тэвчсэн шүү. Д.Мөнх-Эрдэнээ" хэмээн бичиж байх вэ дээ. Ийнхүү дээр дурдсанчлан намын даргынхаа захиалгыг ойлгоогүй Д.Мөнх-Эрдэнэ аанай л бантахдаа Н.Золбоо харцагаас буцаан авсан машинаа зарж, хүмүүст хандив болгон өгсөн гээд дурдаад байвал түүний паян дуусахгүй.

С.ДАНЗАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.136.91) 2022 оны 07 сарын 08

Мөнх эрдэнэ гуай та тиим мундаг,шударга ухаалаг хүн мөн бол Туркэд зовж яваа Эрхэс хүүд туслаж амь насыг нь аварч өгч туслаж буянтай үйлс хийгэээсэй

0  |  0
Жавьтий(66.181.186.11) 2022 оны 07 сарын 03

ЕР НЬ БАЯНХОНГОРЫХНЫ НЭГИЙХЭЭ ХОШНОГЫГ УХДАГ ТҮГЭЭМЭЛ ЗАН АРГАГҮЙ Л БАЙНА ХӨ ЯРЬСАН ЮИАА Ч ОЙЛГОХГҮЙ ОНГИРОО ОЙВОРГОН ЮМЫГ АРДЧИЛСАН НАМ НЬ БҮР ЗӨВЛӨХ БАЙХ ДАА Ч ЯАХАВ ДЭЭ ҮНЭН ОНИГ ОНИГ СОСОРБАРӨМЫН ДҮҮ Ч ЯАЛТГҮЙ МӨН ДӨӨ САЙН ДАА Ч БИШ 24 ОНД Л ГОРЬДООД ЭРГҮҮТЭЭД ЯВААД БАЙГАА ХҮН АЯГҮЙ БОЛ БХЯНХОНГОРЫХОД НЬ СОНГОЖ ЭРГҮҮТНЭЭ МӨН ЮМТАЙ УЛСУУД ШҮҮ

0  |  0
Эрка(64.119.23.178) 2022 оны 07 сарын 03

Гахай Эрдэнээ чамайг ална үр урмаар чинь ална. Чи хэн юм? 2018 онд газар авсан хүн байна.

0  |  1
зочин(202.126.89.76) 2022 оны 07 сарын 08

ийм лалруудыг хэзээ ямагт улс төр болон хариуцлагтай ажлаас хол байлга. 20024 сонгуулийн үнэр авч шинэ дүр бүтээх гэж элдэвлэж яваа нөхрийг сонгууьд хэзээ ч гаргаж болхгүй. дараа нь зэс нь цухуйхаар амаа барьхийн л нэмэр болно. их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэж ардын сайхан үг ч байдаг.

3  |  1
Зочин(202.9.41.136) 2022 оны 07 сарын 08

Өглөөний сонин МАН-ын харьяанд байдаг сонин. Ардчилалынхныг хагаралдуулахын тулд юугч хачирлаж бичнэ. Нинжжамцын сонин. Иргэд төөрөлдөх хэрэггүй

0  |  2
Зочин(80.132.254.105) 2022 оны 07 сарын 08

Занданшатар хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан., 20 оны сонгуулийн өмнөхүүхэн хүчиндэгч Анандбазар мандат авахын тулд тэрбумын хаус бэлгэнд аваад хаяа дэрлэн амьдардаг дуйварчин ... Америкт осолд ороход нь авгай нь парламентын гишүүн нтр гэж Америкийн ардчилсан намын хиллари Клинтонд хандан их хэмжээний тэтгэлэг авч тархиа эмчлүүлсэн бвч бүрэн эдгээгүй...эргээд Америкийн ардчилсан намаас авсан өрөө яаж төлдөг нь тодорхой бус... эргүү гэдэг үг яг тохирсон хулгайч авилгач

1  |  3
Зочин(66.181.160.117) 2022 оны 07 сарын 08

Бүтэхгүй сагсуу нөхөр. Элэнцгийн эх оронч шударга байхав. Баянхонгорынхон байтугай Монголчууд андахаа байж. Хүүхэд нохойн доог. Дагаж дарцаглаж дагуулж явдаг улс нь хэдэн халтар төгрөгийг нь ашигладаг байх даа

3  |  0
зочин(192.82.89.4) 2022 оны 07 сарын 08

иймэрхүү.улсуудаа.цэвэрлэх.болоогүй.юу

2  |  0
зочин(192.82.89.4) 2022 оны 07 сарын 03

олонд..танигдаж.дарга.болох.гэж.ядсанновш

1  |  0
Зочин(202.9.46.72) 2022 оны 07 сарын 03

Алиа салбадай өөрөө хөгийн юм юманд орооцолдож байдаг, хамхуул

2  |  0
g(202.55.188.104) 2022 оны 07 сарын 03

Monherdene asar ih demjigchtei shu zandantai 24ond neg toirogt uzchihe ene n shudraga

0  |  2
Bi(66.181.160.42) 2022 оны 07 сарын 03

Zandan Monkherdenees aij zugtaj tenegteed ulsin ih hurliin darga yum bol shuud bariad horioch ene maliig 2 uulaa butkuu novshnuud toriin hamgaalalt gej bga da

0  |  2
del (202.55.188.89) 2022 оны 07 сарын 03

зүгээр алиа салбадай улс төрч болох санаатай тулхтай байх хэрэгтэй дээ мөнхэрдэнээ

3  |  0
Zochin(202.126.89.5) 2022 оны 07 сарын 03

Энэ сэтгүүлч нөхөр яасан долдой бөгс долоогч вэ зүгээр л салга Зандангаа магт л даа гавьяа ,албан тушаал горьдож бгаа юм бхдаа ийм хог шаарууд зайлаач

0  |  2
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 07 сарын 04

N.Bagabanidiin ohinii gutamshagtai shunaliig ilchilsenii tuluu.Bagabanidiin tusalah.Ts.Nyamdorjiin gar hulvvd yavuulag piar hiij ehelvee.Baganidiin gar urt.Mongold yag odoo svvliin ved.Urid ni erunhiilugch erunhii saidaar ajilaj baisan bvh hvmvvs hoorondoo ushurhun shunaltan temtseldej ehelj bna.Ard tvmen shudargiig meddeg bolsonoor ted dahin turd songogdon baas sheesnvvdee bailgah gej vhelden temtseldej ehelvee.Idgeer mapiin tolgilogchid hetseej Mongoliin tuluu ajilahgvi .Mongold orshin udamshin baigaa Erunhiiugch baisan bvh hvmvvs uursudiin maptai.Bvgediig ni tsaatsalah heregtei.

1  |  1
Top