"Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи" цогц бүтээлд Төрийн шагнал хүртээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Энэхүү бүтээл нь геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, нээлт, хаалтын менежмент, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг харилцан уялдаатай өргөн хүрээтэй асуудлуудыг цогцоор нь судлан, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрлэл, эрдэм судлал, сургалтын олон талт үйл ажиллагаанд онол практикийн үнэтэй эх сурвалж болсон, орчин үеийн геологи, уул уурхайн салбарын хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэл, онол практикийн ач холбогдолтой.

Бүтээлийн Ерөнхий эрхлэгч:

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбат;

Бүтээлийн ерөнхий редактор:

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, тэргүүлэх профессор Лхамсүрэнгийн Пүрэв;

Хамтран зохиогч;

Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор Содномын Цэрэндорж;

Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор, доктор Жамъянхорлоогийн Цэвэгмид;

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УУл уурхай(192.82.77.133) 2023 оны 08 сарын 08

салбаруудаа самарсны дараа цэцэрхсэн баахан орчуулга эвлүүлэг хийсэн юм байх даа

0  |  0
зочин(103.10.23.141) 2022 оны 07 сарын 06

энэ ёстой биш ээ\n

0  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 07 сарын 06

Mongoliig samarsan novoshnuud bie biedee.Tumur ugj shoudaj baih shiv.Harinch edend yaliig uguh iostoi shivshegtei tonuulchid iig hoich ve ni vr udamaar ni shiitegeh tsag irnee.

0  |  0
Top