Үндэсний бөхийн Далай, даян, дархан аварга, XX зууны Манлай бөх, бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнхийн цолыг Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дэвжээнээ 78 насандаа зодог тайлсан юм.
Үүнтэй холбогдуулан Хотын дарга Д.Сумъяабазар Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 60 жил хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давсан Х.Баянмөнх аваргад хүндэтгэл үзүүллээ.
Мөн Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, Улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, Улсын арслан Б.Орхонбаяр нарт баяр хүргэж, амжилт хүслээ.
О.Хангай нь АХ-ын 100,101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Б.Батдоржоор дөрөв, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяраар тав, аймгийн харцага Б.Сосорбарамаар зургаа, улсын начин О.Мөнх-Эрдэнээр долоо, улсын аварга С.Мөнхбатаар найм, улсын аварга П.Бүрэнтөгсөөр ес, улсын харцага Б.Орхонбаяраар арав даван түрүүлж " Монгол улсын аварга " цол хүртсэн.
Харин үзүүрлэсэн Б.Орхонбаяр нь Ц.Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Б.Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд, Улсын даян аварга Н.Батсууриар 9 давж улсын арслан цол хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Баянаа аваргад Чингисийн одон зарлигдаж өгөх ёстой. Багабандийнхийг хурааж авах ёстой.
Мөнхбат биш Баянмөнх гээчдээээ ядаж