Ховдчууд өнөөдөр ШИНЭ АВАРГАДАА хүндэтгэл үзүүлж, шоу зохионо

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 21

Монгол Улсын Аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын начин Б.Сосорбарам нар болон Ховд бөхийн дэвжээний бөхчүүд өнөөдөр /2022.07.21/ Ховд аймагт хүрэлуэн очиж, нутгийн зон олонтойгоо уулзаж байгаа юм. Тэгвэл Ховдчууд өнөө жилийн наадамд өнгөтэй сайхан наадаж, Үндэсний бөхийн торгон ногоон дэвжээний урамтай сайхан барилдаж, нутаг усныхаа нэрийг өндөрт гаргасан Монгол Улсын аварга О.Хангайд зориулан  "Ховдын хүчтэнүүд" үдшийн шоу цэнгүүнийг зохион байгуулахаар болжээ. Өнөөдөр Ховд аймгийн Төв талбайд 18:00 цагт зохион байгуулагдах шоу цэнгүүний үеэр Өмнөд Америкийн “Imayra” индиан амьд хөгжмийн хамтлаг болон ХДТ-ын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх аж. 

Тус шоуг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Буянт, Зэрэг сумдын ЗДТГ, Ховд аймгийн ҮБХ зохион байгуулах юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саран(119.40.98.177) 2022 оны 07 сарын 21

Яахаараа бөхчүүдийг яагаад ингэдэг байна. Эмч нараа хүндлээч, шагнаая. Болимоор юмаа.

1  |  0
Top