О.Хангай аваргын мялаалга наадмын түрүү бөхийг 10 сая төгрөгөөр шагнана

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 12

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тэргүүн магнай, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын Аварга О.Хангайгийн цолны мялаалга наадам маргааш /2022.09.13/ Ховд хотноо зохион байгуулагдана. Аймгийн Засаг даргын тамгын газар, ИТХ-ын ивээл дор зохион байгуулагдаж буй тус баяр наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах бөгөөд түрүү бөхийг 10 сая төгрөгөөр, үзүүрийн бөхийг 5 сая төгрөгөөр шагнах зохион байгуулагчдын шийдвэр гарчээ.

Үүнээс гадна хүндэтгэлийн наадмын хүрээнд Ховдын брэнд бүтээгдэхүүн болох Тарвас эвент зохион байгуулагдах юм.

Баяр наадмын хөтөлбөрийг ЭНДЭЭС харна уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 12

Тарвас аварга арай баярхуу загнана бус уу, уг нь 10 сая бус, 10 ширхэг тарвас л байхад л болох юм ш дээ

0  |  0
Top