Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр нийт 1659 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1403, гэмт хэргийн шинжтэй 73 дуудлага, мэдээлэл иржээ.
Үүнээс 132 хүнийг эрүүлжүүлж, гэр бүлийн хүчирхийллийн 95 хэргийг шалгаж байна. Түүнчлэн өнгөрсөн шөнө Тээврийн цагдаагийн албанаас согтуугаар автомашин жолоодсон 101 жолоочийг илрүүлж хариуцлага тооцлоо гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )