Найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээсэн “Худалдагч охин” кино “New York Asian Film Festival 2022” наадмаас "Шилдэг кино" шагналыг хүртлээ.
“Худалдагч охин” кино ийнхүү Монгол Улсаас анх удаа “New York Asian Film Festival 2022”-аас Тэргүүн шагналыг хүртэв.
“New York Asian Film Festival”-ийг Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг. Ази, Америкийн кино урлагийн гүүр болох зорилготой энэхүү наадам энэ онд 20 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
“Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн олон улсын кино наадмаас Шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )