Хүүхдийн нэвтрүүлэг хүүхдэд хүчирхийлэл үйлдэхийг зааж байна

2022 оны 09 сарын 24

Стэнфордын их сургуулийн Сэтгэл судлал, нийгмийн шинжлэх ухааны профессор Дэвид Старр Йордан 15 жилийн турш хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлж буй хүчирхийллийн сэдэлтэй нэвтрүүлэг хүүхдүүдийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж буйг судалжээ.

Хүчирхийлэлтэй холбоотой нэвтрүүлэг, мэдээлэл, хүчирхийлэл харуулсан кино үзсэнээр хүүхдийн өвдөлтөд мэдрэмтгий байдал суларч, хүрээлэн буй орчноосоо айдаг болдог бөгөөд бусадтай харилцаа тогтоохоос зайлсхийдэг мөн хэтэрхий түрэмгий зантай болох, ямарваа асуудалд хэт ширүүн ханддаг болдог байна. Бага байхдаа хүчирхийлэл харуулсан кино нэвтрүүүлэг их үздэг байсан хүүхэд бусадтай харьцуулахад нас биед хүрснийхээ дараа хүчирхийлэгч болох магадлал өндөр байжээ. 

Саяхан Массачусетсийн их сургуулийн харьяа  “McLean” эмнэлэгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр тундаа телевизийн хөтөлбөр хүүхэд залуучуудад хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Одоогоос 30 жилийн өмнө америк айлын ердөө 10 хувь нь л гэртээ телевизтэй байсан бол одоо америкчуудын 99 хувь нь телевизтэйгээс гадна хүүхдийнхээ өрөөнд хүртэл тусдаа телевиз байршуулдаг болжээ. Энэ нь хүүхдүүдэд эцэг эхийн хяналтгүйгээр телевизийн хөтөлбөр үзэх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дунджаар нэг цагт 812 удаа хүчирхийлэлийг харуулсан хөтөлбөр гаргадаг бол хүүхдэд зориулсан хөтөлбөрт цаг тутамд 20 орчим удаа хүчирхийлэлийн хэлбэрүүд харагддаг байна.

Телевиз бол хүүхдийн хувьд хамгийн чадварлаг “багш” юм. Телевизээр дамжуулан хүүхэд хамтын ажиллагаа, найрсаг байдал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг олон сургамж авч байх ёстой. Харин сүүлийн үед энэ байдал үгүй болж хүүхдүүд телевизээр дамжуулан үлгэр дууриал авах бус хүчирхийлэлийг сурч байна.

 

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top