Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор уржигдраас эхэлж, тээврийн хэрэгслүүдийг улсын дугаарын тэгш болон сондгой тоотойгоор хязгаарлаж, хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ. Тэгвэл иргэдийн зүгээс энэхүү захирамжид ямар байр суурьтай байгаа талаар мэдээллийг хүргэе.
СОНДГОЙ ДУГААРААР ТӨГССӨН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ӨНӨӨДӨР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО
2022-2023 оны хичээлийн жил эхэлж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлаж оролцуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарсан билээ. Ингэхдээ наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ирэх сарын 3-ныг дуустал 08.00-20.00 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай зорчих юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн “Улаанбаатарын хэмжээнд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо, замын даац өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Зам дээрх тээврийн хэрэгслийн тоо 400 мянга давсан. Ийм тохиолдолд зам дээрх зорчилт цагт 8.7 км болж, ачаалал үүсэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалттай болох захирамж гарсан” гэлээ.
Дугаарын хязгаарлалт нь Улаанбаатар хотын төвийн хэсгийг хамарч байгаа юм. Тодруулбал, Гурвалжингийн гүүрний урд уулзвараас Саппорогийн уулзвар, III эмнэлгийн баруун хойд уулзвар, III, IV хорооллын эцсийн уулзвар, Хороололд байрлах Өргөө кино театрын уулзвар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар, Тасганы овоон уулзвар хэсгээс хойш Баянбүрдийн аюулгүйн тойрог, "Дэнжийн 1000"-ын уулзвар, 32-ын уулзвар, зүүн тийш Дарь-Эхийн уулзвар, Сансарын аюулгүйн тойрог, Зүүн дөрвөн замын уулзвар, Офицеруудын аюулгүйн тойрог, Чулуун овооны аюулгүйн тойрог, урагшаа Дүнжингаравын уулзвар, “Home plaza”, 120-ийн уулзвар болон МИС-н уулзвар хооронд тээврийн хэрэгслийн дугаарыг хязгаарлах захирамж хамаарах юм.
Тээврийн хэрэгслийг төгсгөлийн дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулаад хэдийн гурав дахь өдрөө өнгөрүүлж байна. Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр, 31-ний өдөр болон ирэх сарын 2-ны өдөр замын хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгслийг маргааш болон ирэх сарын 1, 3-ны өдрүүдэд хөдөлгөөнд оролцуулах юм.
Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт нөлөөлөхгүй хэд хэдэн тохиолдол бий. Үүнд, ажил үүрэг гүйцэтгэж яваа болон дипломат байгууллагын тээврийн хэрэгсэл, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд уг зохицуулалт хамаарахгүй ажээ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙГЭЭР ИРГЭДЭД ХОХИРОЛТОЙ ЗАХИРАМЖ ГАРГАСАН ГЭВ
Тэгвэл дээрх захирамжтай холбоотойгоор иргэд ямар байр суурьтай байгаа талаар хүргэе. Хан-Уул дүүргийн иргэн Ө.Болортуяа “Ажилдаа явах үед гишүүд, дарга нар зам хаалгаж явахаа болих хэрэгтэй. Эцсийн эцэст 10, 20 гаруй буудал явж, хичээлийн хэрэглэлээ бэлддэг айл өрх гэж байхгүй. Хичээлийн хэрэгслээ бэлдэх нэрийдлээр иргэдэд бурууг өгч байгаа нь утгагүй хэрэг. Тээврийн хэрэгслүүд замын түгжрэл үүсгэж байна хэмээн иргэдэд бурууг өгөхгүйгээр яагаад түгжрэл үүсэж байна вэ хэмээх суурь ухагдахуунд нь анхаарах хэрэгтэй. Заримдаа замын цагдаа нар ч түгжрэл үүсгэдэг. Тэд гэнэт дохисноор тухайн жолооч хоёр эгнээ замын нэгийг нь тагладаг. Замын хөдөлгөөний ид ачааллын үеэр иймэрхүү зүйлсээ болиулах хэрэгтэй” гэлээ.
Баянзүрх дүүргийн иргэн Г.Бат-Эрдэнэ “Манай улсын эрх баригчид аливаа зүйлийн үндсэн асуудлыг шийдэхгүйгээр үргэлж өнгөн талын асуудлыг л шийддэг. Тухайлбал, энэ удаагийн дугаарын хязгаарлалттай зорчих захирамж юм. Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжийн хувьд дутмаг, аюулгүй байдлаа ч хангаагүй энэ цаг үед иргэдийн зорчих хөдөлгөөнийг зөвхөн хичээлийн хэрэгсэл бэлдэхтэй холбон авч үзэж байгаа нь өөрөө өрөөсгөл зүйл. Бүхий л асуудлыг хорьж, цагдаж шийдвэрлэж болохгүй. Нийтийн тээвэр хангалттай байсан бол иргэд тэр хэрээр нийтийн унаагаар зорчино шүү дээ” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн иргэн Э.Ууганбаяр “Мөнгөтэй хүмүүс дахин нэг машин худалдаж авна. Ер нь урт хугацаандаа ийм шийдвэрт иргэд амьдрахын тулд яаж ийж байгаад л хоёр дахь машинаа худалдаж авна шүү дээ. Энэ бол хүний нийгмийн хэрэгцээ. Нийтийн тээврийг нэн даруй шийдэхгүйгээр түгжрэлтэй тэмцэнэ гэдэг бол үлгэр. Улстөрчид зөв зүйлээ дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Жил бүр түгжрэл ярьж, жил бүр үүнд хэчнээн их мөнгө төсөвлөдөг билээ. Ард иргэд ч эрхээ хасуулсаар дүлий дүмбэ оргиж, үхэр шиг болцгоосон. Шийдвэр гаргагчид өөрсдөө хоёр байтугай машинтай учраас тэдэнд энэ захирамж нөлөөлөхгүй. Муугаар хардахад л тэд түгжрэлгүй зорчихын тулд иргэдээ боосон шийдвэр гаргаж байна. Машины оношилгоо, татвар гээд л шаардлагатай бүхий л зүйлээ төлсөн атлаа өнөөдөр бид замын хөдөлгөөндөө ч орох эрхгүй болж байна шүү дээ. Энэ бол нэг төрлийн дарангуйлал” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Туяа “Эрх баригчид дураараа шийдвэр гаргаж байна. Биднээс авсан тээврийн хэрэгслийн татварын мөнгөө яваагүй хоногуудыг хасаж, буцааж олгох уу. Халдвар ихсэж байгаа гэж ярьсан атлаа бохир заваан автобуснуудаа үйлчилгээнээс хасаж, иргэдийн тав тухыг хангасан, хүн хоорондын зай барих боломжтой тээврийн хэрэгслээр шийдсэн үү. Наад захын энэ мэт асуудлыг дурдаж болно. Иргэдийг залхаан цээрлүүлж буй мэт шйидвэрүүдйиг өч төчнөөнөөр гаргаж байна. Энэ онд түгжрэлийг арилгана гэж ярьсан. Гэтэл дугаарын хязгаарлалтаас өөр шийдэлгүй байна шүү дээ. Өвчтэй хүнийг эмнэлэгт үзүүлэх гэж яарч явна. Өвчтэй хүний маань бие гэнэт муудвал дугаарын хязгаарлалтаас болж эмнэлэг орж чадахгүй болвол яана” хэмээн өөрийн байр суурийг илэрхийллээ.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ГЭВ
Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг эсэргүүцэх иргэд байгаа бол дэмжиж буй иргэд ч байлаа. Тэдний нэг бол Баянзүрх дүүргийн иргэн Б.Гантулга юм. Тэрбээр “Тээврийн хэрэгслийн төгсгөлийн дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж байгааг дэмжиж байгаа. Учир нь гурван хоногийн хугацаанд түгжрэлгүйгээр бүхий л ажлаа амжуулж байна. Боломжтой бол ирэх сарын 4-нөөс ч энэ хэвээрээ байгаасай гэж хүсэж байгаа. Нийтийн тээврээр үйлчлүүлээд, нэгдүгээр эгнээгээрээ хурдан ч явна. Түгжрэхгүйгээр ажлуудаа амжуулж болно. Хүссэн нь алхаж эсвэл дугуй, цахилгаан скүүтер ч унаж болно. Нийтийн тээврээр үйлчлүүлбэл нийтийн тээвэрт зориулагдах үнэ хөлс ч нэмэгдэнэ шүү дээ. Ингэснээр цаашдаа нийтийн тээвэр маань сайжрах байх” гэв.
Баянзүрх дүүргийн иргэн Ц.Цэнд-Аюуш “Хүссэн хүн нь машин унадаг болсон учраас хөдөөгөөс ирж буй оюутан залуучууд ч унаатайгаа ирдэг. Тэгэхээр Улаанбаатарт бүртгэлтэй машин дээр нэмэгдээд орон нутгийн унаанууд замын ачааллыг нэмж байгаа. Тиймээс энэ цаг үед хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гэж харж байна. Гэвч хичээл сургууль эхэлбэл нэг талаасаа хүндрэл үүсэх байх. Тиймээс нийтийн тээвэр эрэлт ихсэж, чанартай дуудлагын такси үйлчилгээ хөгжих болов уу гэж харж байгаа. Болж өгвөл бүхнийг сөрөг талаас нь харахгүй байцгаая. Одоогийн замын түгжрэлтэй тэмцэж болох шийдвэрүүдийн хамгийн зөв нь гэж бодож байна” гэсэн юм.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн иргэн Б.Одбаяр “Тээврийн хэрэгслийн төгсгөлийн тэгш, сондгойгоор явуулах шийдвэр нь зөв. Учир нь баян хүний дүр үзүүлж, хоосон хонож, шатахуунаа хийх мөнгө байхгүй түгжирч явснаас тэр нь дээр. Иргэд нэг өдөр ч гэсэн автобусаар зорчиж үзэг. Өөрийн гэсэн унаагүй ч нийтийн тээврээр зорчиж, амьдарч болдгийг мэдэх хэрэгтэй. Нийтийн тээврээр зорчихоос ичих хүмүүс ч бас байна шүү дээ” гэлээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 10 )
30 жил улс орон бүрээс шахуу актны төмрийн хог зөөлөө үүнд л эргэлт гарга өөр сонголтгүй \n
Hotiin tygjreliig bagasgah olon bolomj baina.sumyabazar hiih setgelgyi ard tymnii tolgoig ergyylj uuruu mungu ugaah ajlaa hiij baina.ene luivarching hurdan zailuulahgyi bol yuch hyleegeed nemergyi.hotiin dargiig irged songoh heregtei
Hitiin darga narSymuabazar hygjrel.utaag shiideh setgelgyi.harinch esregeeree ard olniug tygjrel.utaagaar ailgaj mungu uguuh sjlaa hiij baigaag hotiin irged medej baigaa bizdee.odoo ene sumyabazar gedeg luivarching zailuulj hotiin dargaa irged songocgoote.
Одоо тэр азийн Бар Мар болно. Гоё сайхан байшин майшинтай, хот мот болно, ямарч гэр хороололгүй азийн цагаан дагина болно энэ тэр гэдэг бол ёстой хэнд ч хэрэггүй новш юм байна. Хүний амьдрал бол зүгээр л чөлөөтэй хөдөлгөөн урсгал юм байна. Тэр нь л байхад ёстой орд харш биш бор гэрт ч байсан жаргалтай байдаг юм байна. Одоо энэ аймгийн төвүүд ямар сайхан юм бэ. ямар ч түгжрэлгүй ая тааваараа машинаараа яваад байна ш дээ. Нээх их гоё чамин хороолол гэж шавж шахсан юмгүй ч гэсэн үнэн гоё юмаа
Бага тэнгэрийн хавиас Ботаник хүртэл гүүр зам тавьж Нарантуул дүнжингаравын уулзварын ачаалалаа багасгаад өгөхгүй юмаа. Тэгээд дугуйн замынхаа хажуугаар засмал тавиад улиастай хүргэчихмээр байгаа юм даа. Зарим хүмүүс тийшээ зам тавичихвал цэвэр ус, цэцэрлэгжүүлэлтийн газраа алдчихна гээд байдаг юм. Хуулиа чанд мөрдүүлдэг улс орон байх болно гэсэн ирээдүйн итгэл найдваргүй балай сэтгэлгээтэй болохоор амьдрал үйл хэрэг нь хүртэл түгжрэлтэй хэвээрээ байгаа юм ш дээ. Баруун урдаас зүүн зүг явах хөдөлгөөн нь заавал нарантуулын уулзвараар дайраад байхаар яаж хотын түгжрэл нь багасах юм бэ.
Хамгийн их түгжрэлтэй худалдаа бизнессийн хэсэг болох Нарантуул, дүнжингаравын зам уулзвар хэсэгт юу ч хийхгүй юм. Ордон их тэнгэрийн хооронд л гүүр зам хийгээд байдаг нөгөөдөх нь дуусаагүй байтал нарантуулаас ирэх түгжрэлд нэрвэгдээд одоо машин нь жихэлдэж эхэллээ. Хэт их нүсэр том ЛРТ энэ тэр гэж ашигтай үгүй нь тодорхойгүй баахан юм ярисаар байтал бодитой жижиг ч гэсэн зам гүүр олигтой тавигдалтай өвөл боллоо. одоо энэ сад зүлэгээ орхиод замаа нэмээд өгмөөр байна. Захуудаа нүүлгэж чадахгүй бол Зарим нэг ачаалалтай гудамжуудаа тэлэх, сэтлэх, нэвтрэх зам гүүрүүдээ баримаар байна.
anujin chi l olokh yum baina , odoogoor uur arga alga daa , ork mongolchuud uursduu khicheekhgui bolokhoor
anujin chi l olokh yum baina , odoogoor uur arga alga daa , ork mongolchuud uursduu khicheekhgui bolokhoor
10-р сарыг дуустал ингээд тэгш сондгойгоор нь явуулчихаач. өнөө маргаашдаа энэнээс өөр үр дүнтэй арга алга байна даа. Түгжрэл сайхан багасаж байна.
oor yahiin